Дулааны V дугаар цахилгаан станцыг төлөвлөсөн газраа барих боломжгүй боллоо

img

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр “Хангарьд” ордны 14 давхрын хурлын танхимд боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Дулааны V дугаар цахилгаан станцын газрыг чөлөөлүүлэх тухай, зөвшөөрөлгүй барилгын талаар авах зарим арга хэмжээний тухай, Нийслэл, дүүрийн Засаг даргын зарим захирамжийг хүчингүй болгох тухай, Ерөнхий боловсролын сургуулийн захирла, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай журмын төсөл зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.   Баянзүрх дүүргийн II хороо, Ургах наран хорооллын замын урд 43 га газарт Дулааны Vдугаар цахилгаан станцийг барьж, тус газрыг эзэмших эрхийг Эрдэс баялаг эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатай газар өмчлүүлэх эрхийг шийдвэрлэх талаар хэлэлцсэн. Уг газар нь нийслэл хотын ундны усны хамгаалалтын дотоод муж, Төмөр замын хамгаалалтын мужид багтсанаас гадна Богд уулын хамгаалалтын бүсэд багтдаг аж. Гэвч тус газрын орчим хууль бус газар олголтоор зөвшөөрөл авсан хэд хэдэн аж ахуйн нэгж байгууллага орон сууц болон бусад зориулалтаар ашиглаж байсныг 2009 онд НИТХ-ын тогтоол гарч цуцлах арга хэмжээ авсан юм байна. Одоогоор тус газарт  дулааны цахилгаан станц барихад бүрэн боломжтой гэж байгаа ч ундны усны хамгаалалтын бусэд багтаж байгаа нь байгаль орчны нөлөөлөл хэр байхыг судлах шаардлагатай гэж хуралд оролцогчид үзлээ. Тиймээс тус газарт байгаль орчны үнэлгээ, судалгааг хуулийн дагуу хийж гүйцэтгэх эрхийг Эрчим хүчний яаманд олгохоор тогтлоо. Улмаар байгаль орчны үнэлгээ  гарч, уг газарт дулааны цахилгаан станц арьж болох эсэхийг эргэн ярилцах болсон юм. Зөвшөөрөлгүй барилгын талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэхээс өмнө хотын дарга нэгэн тайлбарыг өгсөн. Тэрбээр “ Зөвшөөрөлгүй барилгын талаар гэж ярих нь буруу. Учир нь зөвшөөрөлгүй гэдэг нь холбогдох байгууллагуудас ямар ч зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэж ойлгогдож байна. Гэтэл ингэж дур мэдэн барилгын ажил эхлүүлсэн аж ахуйн нэгж хэдхэн байгаа. Тиймээс зөрчил гаргасан барилгын компаниудын талаар хэлэлцэнэ  гэж мэдээлэл өгөх нь зүйтэй” гэв. Энэхүү асуудлаар НМХГ-ын дарга М.Ням-Очир мэдээлэл өгсөн. 2012 оны аравдугаар сард  нийслэл хотод баригдаж буй 600 гаруй барилгыг шалгасан бөгөөд шалгалтад 172  барилга зөрчилтэй байсан аж. Шалгалтад бүдэрсэн 172 барилгын эздэд компани бол 4 сая хүртэл төгрөгөөр, эзэмшигчнь хувь хүн бол 500 мянгаас 2.0 сая хүртэл төгрөгөөр торгож, нийт 250 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан аж. Өнөөдрийг хүртэл дээрх барилгуудын эзэд зөрчлөө арилгаж, энэ хавраас үйл ажиллагаагаа үргэлжүүлэх эрхтэй байгаа гэнэ. Харин одоо 80 барилга зөрчилтэй хэмээн үйл ажиллагаагаа эхлэх боломжгүй байгаа гэнэ. Эдгээр барилгын эзэд албан шаардлагын дагуу зөрчлөө арилгасан тохиолдолд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болох юм байна. Гэхдээ Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо, VI  сургуулийн урд байрлах “Авзага трейд” ХХК-ний орон сууцны барилга, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн орон сууцны барилга, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, орон сууцны 14,15 дугаар байрны урд байрлах “Адоре пропертиз” ХХК-ний зочид буудлын барилгыг буулгах хүртэл арга хэмжээ авах талаар мэдээлсэн.   Авзага трейд” ХХК-ний орон сууцны барилгын хувьд гүйцэтгэгч компани газрын хэмжээг хэтрүүлж, VI дугаар сургуулийн газрын дур мэдэн өмчилсөн, “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн орон сууцны барилгын хувьд  тус компани нь газрын зөвшөөрлийн зориулалтыг өөрчилсөн, “Адоре пропертиз” ХХК-ний зочид буудлын барилгын хувьд гүйцэтгэгч компанийн зөрчил гэхээсээ илүүтэй иргэдээс ирсэн санал гомдлыг үндэслэсэн хэмээн мэдэгдлээ.   “Тэмүүлэнбаатар” компани  нь 13 давхар, 77 айлын орон сууц барьж ашиглалтад оруулна хэмээн иргэдээс 1.2 тэрбум төгрөгийн урьдчилгааг авсан аж. Гэтэл шалгалтад бүдэрч үйл ажиллагаа нь цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүйболсон тул захиалга өгч хохирсон иргэд тус компанийг шүүхэд өгсөн гэнэ. НМХГ-аас ч тус компанийг шүүхэд өгөөд байгаа юм байна.   Иймд шүүхийн шийдвэр гарсны дараа тус барилгын асуудлыг дахин хэлэлцэж, иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах талаар шийдвэр гаргах аж.  Түүнчлэн жилийн жилд баригдаж байгаа болон баригдсан барилгын араас хөөцөлдөж торгох нь гол биш, гэхдээ торгуулийн хэмжээг нэмэгдүүлснээр зөрчил багасна. Мөн барилга барих эрх олгож, хууль зөрчсөн дарга, албан тушаалтнаар хохирлыг барагдуулдаг хууль эрх зүйн орчинг бий болгох асуудлыг шийдвэрлэх зүйтэй гэж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд үзлээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BAGI:
ГОЛ НЬ ХЭН БАРИХ ГЭЭД БАЙНА АА ГАЗАР ХАЙГААД БАЙХЫН БАРИХ ЭЗЭН НЬ ТОДОРХОЙГҮЙ
2013-07-02
Zochin:
Mongol uls maan onigoo bolj duusch baih shig baina daa. Hervee ingeed l anhnaasaa barihgui baisan l um bol yundaa olon ulsiin tender ene ter zarlaj baahan humuust yavdal chiregdel uchruuldag baina. Bas shine songoson ene gazar n bolohgui l baisan um bol yah gej Zasgiin gazar n togtool gargadag um boldoo. Etsest n Mongoliin tog tsahilgaan dulaan hed honog tasarch baij l um oilgoh uls torchid um baidhaa. Eh ornoo boddog hun gej baina uu? Uls eh orniihoo gal golomtoo ulstorchdeer ingej togluulah ch gej dee.
2013-02-25
зочин:
эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орлоо. үүнээс болж дэлхийд олон хот хөлдөж аюул болж байсан гашуун сургамж бий. их хурал, засгийн гэзрын салбадайнуудаа чадахгүй юмаар оролдож гай болсноос эртхэн зайлцгаагаач. намайг сонго би л чадна гээд бүлтрээд байснаа санаач чадаж байгаа юм байна уу эргээд нэг санаач. та нар үнийг хөөрөгдөхөөс өөр мэддэг чаддаг юм даан ч алгадаа
2013-02-25
зочин:
одоо л 5-р цахилгаан станц барихгүй л бол хэцээ барих юм бэ уйвайгүй улс төрчидөөс болж монгол орон монголын ард эргэд хохирох ёсгүй шүү
2013-02-23
Zochin:
Chaavas AN neg ih surjigneed bsan dandaa jijig gariin barilgiin garyydiig namnaj baigaam bn da tomchyyd n dandaa AN iihan barilga barij bn le sh te ted nogoon gerleer biznesee hiih baih tiim uu
2013-02-23
zolo:
Eruusuu 5r stantsaa boliyo .heree medej tom zuild am aldaj baiya . Bidnii ene ueiin humuusiin hiih ajil bish bna ...gazar baihgui
2013-02-22
ТАК:
БАЙЖ БОЛОХ САНАЛ БАЙНАА.
2013-02-22
ТАК:
ҮГҮЙ ЭЭ. ТЭНД СТАНЦ ХАНГАХААР УС БАЙХГҮЙ Л БАЙХ АА ДАА.
2013-02-22
ТАК:
БАЙЖ БОЛОХ САНАЛ БАЙНА.
2013-02-22
БҮЛЭГЛЭЛҮҮД МАФИЙХНЫ АШИГ СОНИРХОЛ ЗӨРЧИЛДӨӨЛ БАЙГАА БАЙХ ДАА,ТЭРНЭЭС БИШ МОНГОЛ ХҮН ТЭНЭГ БИШ ӨВӨЛЖӨӨ ХАВАРЖАА ЗУСЛАНГАА ХЭНЭЭРЧ ЗААЛГАХГҮЙ ТООЦООЛООЛ БУУЧИХДАГ АРД ТҮМЭН
2013-02-22
Бас нэг Монгол:
Нэг мөсөн Налайхад томоохон ЦС барьчихаа. Одоо өөр газар барих боломж алга. Тэгээд ч одоо налайхын нүүрсний уурхайг бүрмөсөн хаагаад, дээр нь цоо шинэ хот барья.
2013-02-22
монгол:
энэ станцын барилгыг Бага нуурын уурхайн дэргэд л барих хэрэгтэй шүү дээ. Дулааны станцыг нь Ус 15 гэдэг газар барьна шүү дээ
2013-02-22
ТАК:
БАЙЖ БОЛОХ САНАЛ БАЙНАА.
Бас нэг Монгол:
Нэг мөсөн Налайхад томоохон ЦС барьчихаа. Одоо өөр газар барих боломж алга. Тэгээд ч одоо налайхын нүүрсний уурхайг бүрмөсөн хаагаад, дээр нь цоо шинэ хот барья.
АВЗАГА-н Мэндбаяр бүх ажлаа хуулийн дагуу хийсэн, нэгч хууль бус газар байхгүй буруу үйлдэл байхгүй гэж ярилцлага өгсөн байна лээ
2013-02-22
танай сайтад энэ оны 2-р сарын 15нд байрлуулсан тэдээлэлээр бол 5-р станцыг барих ажиллагааг идэвхжүүлнэ гэсэн байх юм тэгтэл хэдхэн хоногийн дараа ийм тэдээлэл явж байдаг цаадуул чинь албан тасалгаанаас ажлаа хийхээр хаана болох болохгүйг нь мэдэхгүй хоосон толгойнууд цаас эрээчээд сууж байгаа шүү дэ тэнд чинь яагаад ч болохгүй гэдгийг ухаантай хүн бол ганц хараад л мэдсээрсэн дэ УХААНҮЙ НОЁНД УРАГШГҮЙ АЛБАТ гэж энэ дэ засаг гэж засаг мээрэн нь ч мээрэн 5-р станц ганц улаанбаатарт хамаарах жижиг асуудал биш шүү дэ засгийн газар зайлшгүй оролцох ёстой
2013-02-22
алтанхуягаа бат үүлээ амаа багасгаж гараа ихэсгээчээ энийг буруугаар бүү ойлгоорой ажил хийгээчээ гэж байна шүү
2013-02-22
эмээ минь наадуул чинь нуугдаж тоглож байгаа юм яагаад гэж үү тэрний чинь цаана зөндөө наймаа явагдаж эрхтэн дархтангуудых нь эрх ашиг хөндөгдөөд байгаа юм шүү дэ түүнээс тэр давчуухан яайд тйи том байгууламж барьж болохгүй гэдгийг адгийн тэнэгч газар дээр нь хараад л мэднэ тэд тасалгаанаасаа гараагүй л байхгүй юу да тэрүүгээр чинь тууч гэсэн амь нь тасраагүй гол урсаад л байгаа юм харин тэр голых нь амийг таслах гээд яг гол дайруулаад орон сууцны хороолол бариад эхэлчихсэн гоын голидарлыг хааж боож эхэлчихсэн байгаа бат үүл баттулга мэтээс ухаантайхан нь бол тэр хороололыг шууд буулгаад байгалыг нөхөн сэргээлгэх хэрэгтэй
2013-02-22
одоо элбэгээ гэнэт гарч ирээл нөгөө хэдээ загинана даа.за яах вэ тэр давчуу зайд ч бас хэцүү л байдаг байх харин тэр Айдасын давааны цаад руу түргэний голд барьчихавал уу ай мөн сайхан даа хот тэлээл газрын авилга үгүй болоол,төв аймаг хот хоёр нийлэх урагшаа хөшигтийн хөндийрүүгээ ойртох болно шүү дээ.ЭСВЭЭС БАРИХГҮЙ БАЙХ НЬ НЭГ ХЭСЭГ БҮЛЭГЛЭЛД АШИГТАЙ БАЙГАА,ШАХААНЫ БИЗНЕС ГЭХ МЭТЧИЛЭН.
2013-02-22
ТАК:
ҮГҮЙ ЭЭ. ТЭНД СТАНЦ ХАНГАХААР УС БАЙХГҮЙ Л БАЙХ АА ДАА.
ТАК:
БАЙЖ БОЛОХ САНАЛ БАЙНА.
80 barilgaa ner ustai ni bicheereii
2013-02-22
Эмээ:
Ээ чааваас даа миний хүүхдүүд шийдвэр гаргахаасаа өмнө олгох газрынхаа байршилтай танилцахгүй яасан юм бэ дээ. Эмээ нь гэр доторхоо өөрчлөхдөө нөгөө зөөж тавих зүйлээ товлосон байрлалд багтах эсэхийг нь, дараа нь ямар нэг юманд саад болох эсэхийг нь хэмжиж, шалгаж байгаад тавьчихдаг юм сан. Бүх л бүтэн нийслэл хотын талаар гаргаж байгаа шийдвэр нь сар болоогүй шахуу байхад үгүйсгэгдээд байхаар та нарт хүн итгэх үү.
2013-02-22
эмээ минь наадуул чинь нуугдаж тоглож байгаа юм яагаад гэж үү тэрний чинь цаана зөндөө наймаа явагдаж эрхтэн дархтангуудых нь эрх ашиг хөндөгдөөд байгаа юм шүү дэ түүнээс тэр давчуухан яайд тйи том байгууламж барьж болохгүй гэдгийг адгийн тэнэгч газар дээр нь хараад л мэднэ тэд тасалгаанаасаа гараагүй л байхгүй юу да тэрүүгээр чинь тууч гэсэн амь нь тасраагүй гол урсаад л байгаа юм харин тэр голых нь амийг таслах гээд яг гол дайруулаад орон сууцны хороолол бариад эхэлчихсэн гоын голидарлыг хааж боож эхэлчихсэн байгаа бат үүл баттулга мэтээс ухаантайхан нь бол тэр хороололыг шууд буулгаад байгалыг нөхөн сэргээлгэх хэрэгтэй
ДЦС-5 хотод барих боломжгүй болжээ:
ДЦС-5 ыг барих газар олдохгүй байна гэдэг чинь зөв л дөө Яагаад гэвэл энэ 4 уулын дунд том ДЦС барих боломгүй болтол нь дүүргэж байшин барьсан байна ш дээ Одоо яахав ДЦС -5 ыг таван толгойн нүүрсэн дээр барихаас өөр аргагүй болжээ.Энэ 4 уулын дунд дахин барилга барихгүйгээр одоогийн дулааны үүсгэвэрт нь үлдээгээд хотын захдаа том том уурын зуух барих замаар шийдэхээс өөр аргүй болсон байна даа
2013-02-22
Зочин:
Нийслэлийн ундны усны сав газар цэцэрлэгт хүрээлэн барих зөвшөөрөл өгөөд байх юм Хажуугаар нь их олон газар хүмүүс авч барилга барих зөвшөөрөл авчихсан байна. Гүний худгуудад бохирдол орохгүй гэх ямар ч баталгаагүй. Хичнээн жорлон,хүний хөл хөдөлгөөн байна. Өөр газар сонго. Монголын тал илүү хувь амьдарч байгаа иргэдийн амь амьдралтай холбоотой. Усалгаа нь туул голоос гэх шиг. Гүний ус бохирдохгүй баталгааг үр удмаараа гаргах хэрэгтэй шүү. Зүгээр нэг УИХ шийдэхгүй. Санаа нь зовохгүй байна. Ямарч улс гүрэн ундны усны сав газар дээр зугаацдаггүй.
2013-02-22
uyanga:
arai ch dee. manai hotod gants stants barichih gazar oldohgui bna gedeg vneheer uruwdultei.tegeed undnii usnii uusguur deer barij bolohgui ch geh shig. tsahilgaan stants yaj ajildagiig medehgui oilgohgui humuus ajildag ymuu.tegsen hernee oron suutsnii barilga bolohoor baij bolno geed bgaa. ter oron suutsnii barilguud chin l harin undnii usiig maani bohirduulah ym bishuu. anhnaasaa hamgaalaagui ym bj odoo heregtei ymand bolohoor bolomjgui bolchihdogoo bolimoor ym
2013-02-22
zochin:
5-р станцын асуудалд хойрго хандах эрх байхгүй шүү. хаана барихыг нь шуурхай шийдвэрлэх хэрэгтэй.4-р станцыг яагаад өргөтгөж болохгүй гэж 500МВТ -ын 3 блок барихад боллоо ш дээ эсвэл багануурт барихад оросуудын төлөвлөн боловсруулсан хуучин төсөл фундамент байгаа шүүдээ.УТААТ УЛААНБААТАРЫГ ЗӨВХӨН ЦАХИЛГААНААР ХАЛААДАГ БОЛГОВОЛ ЦАГААН ДАГИНА БОЛОХ БАЙХ ШҮҮ.
2013-02-22
bat:
yostoi 1 uragshgui yumaa, deeree ch dooroo ch ajil hiij chaddag hun alga ene mongold! gantshan 1 muu stants barih gazraa ch songoj chadahgui, er n chaddag yum yu bnaa?
2013-02-22
hamgiin zob arga bol tets 3 suurin deer barih arga shyy dee orchin yeiin tehnologitoi stants odooniih shig utaa gargadaggyi yum ta nar gadnii ulsad ochij yzeerei
2013-02-22
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЫН ЗАЛЬ:
ОДОО ЭЛБЭГДОРЖ НЬ ГАРЧ ИРЭЭЛ ЦАХ.СТАНЦАА ТҮРГЭН БАРЬ ХААШАА ЯНЗЫН ХОГНУУД ВЭ ГЭЖ ЗАГНААЛ СОНГУУЛЫН СУРТАЛЧИЛГААНЫ ЗАЛЬНУУД ЧИНЬ СЭТГЭГДЭЛ ХЯНАХ БУРУУ РУЛЬТЭЙ МАШИНЫГ ХЯЗГААРЛАХ ЗЭРГЭЭР ИЛЭРЧИХСЭН ХҮҮХДИЙН ДООГ БОЛООД БАЙГАА ШҮҮ ДЭЭ БАТ-ҮҮЛ АЛТАНХУЯГ ЭЛБЭГДОРЖ НАРАА
2013-02-22
eegii:
tegeed TSAHILGAAN STANTS barih geed bgaa yumuu vgvi yu yaasaan zanguinii vlger shig yum we
2013-02-22
uугий:
тэмүүлэн баатар гэдэг компаний захирал эрдэнэчимэг авгай бол естой жинхэн залилангийн хүндээ энэ хүнд хулихдуулсан олон хүн бий ганц энэ барилга ч биш виз гэх мэт маш олон төрлөөр залиланхйидэг цайсан дотортой авгай байгаа юм
2013-02-22
шударга:
Хуулийг хүндэлдэггүй,дураараа авирлаж байдаг барилгын компаниудад чанга шийтгэл ноогдуулах хэрэгтэй.Энэ Тэмүүлэнбаатар Компаний хууль зөрчиж барьсан барилгыг нураах нь зөв ш дээ,Шүүх ямар шийдвэр гаргахыг анхааралтай харж л байя,Шүүгчид авилга л авчихгүй бол мэдээж нураа гэсэн шийдвэр л гарна л даа,Зөвшөөрөлгүй л бол НУРААГААД байгаарай,Нийслэлийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРАА,
2013-02-22