
Бүх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр, говь талын нутгаар секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Халх гол, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 12-17 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн,Алтайн уулс,говийн бүсийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр.
8-10 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ