АН-аас бусад улс төрийн хүчнүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн хөзрөө дэлгэх болоогүй байна

img

Дөрөв хүрэхгүй сарын дараа болох гэж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нууцхан ПИАР-ууд ерөнхийдөө хийгдээд эхэлжээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар улс төрийн хүчнүүд бие биенээ харсан, тандсан байдалтай байгаа бол АН-ын хувьд хэн нэр дэвших вэ гэдэг нь бараг тодорхой болжээ. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг намаа УИХ-ын сонгуулиар ялж, олонхи болоход багагүй нөлөөлсөн гэж намын нөхөд нь үнэлж байгаа тул АН-ын дотор ямар нэгэн өрсөлдөгчгүйгээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болжээ. Тэрбээр сонгуулийн ПИАР-ын ажлаа ч эхэлсэн гээд хэлчихэд төдийлөн буруудахгүй. Сар шинийн өмнөхөн 25 дугаар суваг телевизийн “Bon appetit” нэвтрүүлэгт гэр бүл, үр хүүхдийнхээ хамтаар оролцон бууз чимхсэн түүнийг үндсэндээ сонгуулийн сурталчилгаагаа эхэллээ гэж хөндлөнгийн хүмүүс дүгнэж байна. Автомашины буруу, зөв үрүүлийн хязгаарлалт, интернэтийн сэтгэгдэл бичих эрхийг нээлттэй хэвээр үлдээх зэрэг шийдвэрүүдээрээ тэрбээр иргэдээс үнэлгээ авахаар ажилласан гэдэг нь нэгэнт тодорхой. Хэдийгээр төрийн тэргүүний үүрэгт ажлаа хийж яваа боловч түүний сүүлийн үед хийж буй ажлууд, хэлж буй үгс иргэдэд таалагдах тал руугаа болсныг үзвэл сонгуулийн сурталчилгаандаа аль хэдийн орсныг нь илтгэнэ. Харин МАН-ын хувьд МАХН-тай эвсэх, нэгдэх асуудал нь өдрөөс өдөрт тодорхой болсоор байна. Гэхдээ одоохондоо хэнийг Ерөнхийлөгчид сойхоо тодорхойлоогүй аж. Нам дотор яригдаж байгаагаар МУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди энэ жил дахин нэр дэвших магадлал өндөр байгаа бөгөөд тэрбээр нэр хүндээ зэхэхээр “Оюу толгой” компанийн ТУЗ-өөс өөрийн дураар гараад байгаа юм. Харин ИЗНН-ын хувьд АН-ыг дэмжиж ажиллах гэрээтэй. Энэ асуудлыг 03 дугаар сарын сүүлээр болох намын их хурлаараа эцэслэн шийдвэрлэнэ гэсэн байр суурьтай байна. МАН удаа дараалан сонгуульд ялагдал хүлээсэн бол Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулах нь тэдний 2016 оны УИХ-ын сонгуулийн нэг гарц бол хүчтэй өрсөлдөгч нь АН юм. Иймээс энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль улс төр судлаачдын харж байгаагаар, олны хандлагаар ч АН, МАН хоёрын дунд л өрнөх нь гэсэн прогнозыг  гаргаад байгаа юм. Харин МАН, МАХН-тай нэг хөнжилд орж гэмээнэ ямар нөхцөл байдал үүсэх вэ гэсэн асуулт мэдээж урган гарна. МАН-ын ахмад гишүүд МАН-ын дарга Ө.Энхтүвшин болон МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва нарт хоёр нам Ерөнхийлөгчийн сонгуульд эвсч нэгдэн оролцох ёстой гэсэн уриалгаа өчигдөр албан ёсоор гардуулж өглөө. Ингэснээр аман яриа төдий өрнөж байсан цуу баталгаажиж, МАН, МАХН-ын удирдлагын түвшинд эвсэх санал хүрч очлоо. Гэхдээ үүний цаана МАН, МАХН хоёр хэрвээ эвсч сонгуульд оролцвол хамтарсан засагт орохдоо байгуулсан гэрээ юу болж хоцрох тухай асуудал урган гарч ирнэ. Уул нь МАХН-д МҮАН-тай есөн жилийн хугацаатай байгуулсан эвслийн гэрээ, АН, ИЗНН-тай байгуулсан “Шударга ёс” эвслийн шинэчлэлийн Засгийн газарт орж ажиллах будаг нь ханхалсан гэрээ ч бий. Шинэчлэлийн Засгийн газарт орж ажиллахдаа байгуулсан гэрээгээр АН-ыг дараагийн сонгуульд дэмжиж ажиллана гэсэн үүрэг хүлээсэн билээ. Цаасан дээр АН болон МҮАН-ын өмнө хүлээсэн ийм үүргүүд  МАХН-д байгаа ч МАН-тай эвсч нийлэх яриаг үгүйсгэхгүй өрнүүлсээр байгаа нь МАХН-д МАН-тай Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэн орсон ч яах вэ гэсэн бодол байгааг илтгэнэ. “Шударга ёс” эвслийн дотор хагарал, хүндрэл байсан ч МАХН, МҮАН хоёр байгуулсан гэрээндээ захирагдсаар өдийг хүрсэн. Харин хамтарсан Засгийн газар байгуулахдаа ИЗНН, “Шударга ёс” эвсэл, АН-ын хооронд байгуулсан гэрээний бие биенийгээ сонгуульд дэмжиж, хамтарч орох гэсэн заалт аль орон нутгийн сонгуулиар л зөрчигдсөн юм. Орон нутгийн сонгуульд АН МАХН-тай байтугай эвссэн нам МҮАН-тайгаа ч хамтарч сонгуульд оролцсон аймаг, сум ховор аж. Ингэлээ гээд эвсэл задарч, бутраагүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН МАН-тай эвслээ гэхэд ингэнэ тэгнэ, засаг тарна гэх мэт тодорхой заасан зүйл ч одоогоор сонсогдохгүй л байна. Монголд гэрээ битгий хэл хууль өдөр тутамд л зөрчигдөж, түүнийг энгийн иргэд биш улс нь өөрсдөө өдөр тутам зөрчиж байдгаас харвал хамтарсан Засгийн газар байгуулахдаа тусгасан гэрээний энэ заалтыг зөрчих нь нэг их том асуудал мэт санагдахгүй юм. Тиймээс одоогоор МАН МАХН-тай эвсч Ерөнхийлөгчийн сонгуульд орлоо гэхэд засаг задрах хэмжээний доргио үүснэ гэж ярихад арай эрт байна. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sandag:
huurhii duu ene zasgiinhan busad namuudiig ner devshuulmegts l ner devshih gej bgaa huniig in Enhbayardchihna shuu dee tegeheer shuud ner devshuulehdee zarlah geed bgaa yum bgaa biz
2013-04-25
Zaluu:
Elbegdorj bol Zorigiin hergiin gol buruutan.Ter ued zasag mash ih hyamarch erunhii said nar dahin dahin soligdoj bhad Elbegdorj erunhii saidiin suudald suux gej hamgiin suuld Zorigiig hamgiin ih magadlaltai bolood irenguut tuuniig aluulsan shuudee. Zail zail bodohoos durgui hurch bna. Odoo saikhan xalx xyn songoy Ta minee.
2013-02-27
Zaluu:
одоо улс орноо нэгтгэж чадах худлаа ярьж намчирхдаггүй халх эр хүн гарах цаг нь ирлээ.
2013-02-27
Zochin:
Enhbayar,Oyun,Hurelsukh nariin neg ni boloosoi.Elbegdorj odoo hereggui ee
2013-02-27
Zaluu:
элбэгдоржийг гаргах юм бол ард иргэд бидэнд маш их халгаатай худлаа ярьдаг хэлсэн ярьсан нь ажил бодоггү энэ хүнийг сонгох юм бол ардчиллын энэ хэдэн мөнгөнд улайрс ан нөхдүүд бүр гаарна биз дээ одоо хараад байхад хийнэ гээд яриад байгаа ажлын мөнгөний дүн дандаа тэрбумааэр яригдах юм одоохондоо манайх замаа угаах цаг нь болсон гэж үү олигтойхон машины зам дагаад хажуугаар нь явчих явган хүни й зам алга наад заын жишээ шүү дээ хууль зүйн яам урьдчилан сэрг ийлэхи үйл аэжилланаад хэдэн зуун тэрбум төгрөг зарна ч гэх шиг энэ хэдэн дээд хүмүүс м өнгө угаах аж лдаа хануцй шамлан орлоо үүнийг ард иргэдийн оролцоо гэж яриад байгаа ч ажил дээрээ байхгүй байгаа элбэгдорж гарах юм бол бүр даварсан юм болно доо ард иргэд минь хяналт тавих өөр намын ерөнхийлэгчтэй болье оо элбэгдоржийг сонгох шаардлагагүй шүү
2013-02-27
yoko:
Bagabandi bol zorigiin hergiin gol buruutan.Ter ued zasag mash ih hyamarch erunhii said nar dahin dahin soligdoj bhad yagaad 8 uduu erunhii saidiin saidiin neriig butsaav.Tegeed hamgiin suuld Zorigiig hamgiin ih magadlaltai bolood irenguut Enhbayar Bagabandi 2 tuuniig aluulsan shuudee.Tegeed ch albanaasaa buusani daraa eh oronoo hudaldaj gadni kompanid zuvluh hiij sariin 40.0000 dollariin tsalin avch bgaa hun mng-n unchin yaduu gudamjni huuhduudiin tuluu yadaj huruugaa ch hudulguugui shuu dee.Zail zail bodohoos durgui hurch bna.
2013-02-24
Багабанди:
Багабанди бараг юм хийдэггүй нөхөрдөө. Муу ч бай, сайн ч бай юу ч хийдэггүй зүгээр амаа хөдөлгөөд сайхан мэндчилгээ дэвшүүлчээд сууж байдаг хэрэггүй байхоо тэрний оронд Батболдыг дэвшүүлсэн нь дээр байх.
2013-02-23
Boogii:
Ard tumen Yronhiilogch Elbeg Dorjiig demjij baigaa oiryn arvan jildee ene huniig guitseh shudraga uls torch baihgui shuu dee? avligachidyg bohiilgoj harts arduudynhaa nuruug teniilgej baina shuu dee? MAH. MAHN ene hor nam mongo ugaadag nam shuu dee?
2013-02-23
энхээ:
1911 ОНД БОГД ХААНТ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДААД ХААНЫ ЗАРЛИГААР ТОМ ЗУРХАЙЧДЫГ ЦУГЛУУЛЖ МОНГОЛ УЛСЫН ИРЭЭДҮЙГ ЗУРУУЛХАД 100 ЖИЛИЙН ДАРАА Л МОНГОЛ УЛС ХӨГЖИЛИЙНХӨӨ ЗАМД ОРОХ ЮМ БАЙНА ГЭЖ БИЧСЭН БАЙСАН ШҮҮ. ТҮҮХЭЭ УНШААРАЙ. ОДОО Л ЭНЭ КОММУНИСТ НАМУУДААС САЛАХ ЮМ ШИГ БАЙНА ДАА.
2013-02-23
бурмаа:
элбэгдоржийг гаргах юм бол ард иргэд бидэнд маш их халгаатай худлаа ярьдаг хэлсэн ярьсан нь ажил бодоггү энэ хүнийг сонгох юм бол ардчиллын энэ хэдэн мөнгөнд улайрс ан нөхдүүд бүр гаарна биз дээ одоо хараад байхад хийнэ гээд яриад байгаа ажлын мөнгөний дүн дандаа тэрбумааэр яригдах юм одоохондоо манайх замаа угаах цаг нь болсон гэж үү олигтойхон машины зам дагаад хажуугаар нь явчих явган хүни й зам алга наад заын жишээ шүү дээ хууль зүйн яам урьдчилан сэрг ийлэхи үйл аэжилланаад хэдэн зуун тэрбум төгрөг зарна ч гэх шиг энэ хэдэн дээд хүмүүс м өнгө угаах аж лдаа хануцй шамлан орлоо үүнийг ард иргэдийн оролцоо гэж яриад байгаа ч ажил дээрээ байхгүй байгаа элбэгдорж гарах юм бол бүр даварсан юм болно доо ард иргэд минь хяналт тавих өөр намын ерөнхийлэгчтэй болье оо элбэгдоржийг сонгох шаардлагагүй шүү
2013-02-23
Elbegdorjiin sanaachlaga OK:
Erenhiilogch Elbegdorj Mongoliig muhel suirelees avrah 3 tom sanaachlaga gargajee.1. Arhidan sogtuurhal 2. Agaariin bohirdol-UTAA, 3 Avilgatai temtseh gesen Mongoliig suireliin irmegt avaachaad baisan gamshigiin 3A-g hazaarlaj chadsan gavyatai. Tereer uugeeree busdaas iluu alsiig hardag ard tumendee oirhon erhem yum daa.
2013-02-23
fg:
nymdorjiig erunhiilugch bolgoh ni zvitei mongol mongolooroo vldeh gants arga ene
2013-02-22
jh:
mongolchuudaa odoo hoshgirch bolloo shdee ene tusgaar togtnoson ulsaa elbegdorjoor ahij togluulah um bol bid bvvr hetsvv baidald oroh bailgvi ahiad nuguu huuramch mashinaaraa sanal avchaad uy gej dongodoh bol shudarga bai l daa elbegdorjoo
2013-02-22
Saihan sanal
2013-02-22
JINHENE ZOB SANAL BA
2013-02-22
haha Oyun gen uu?
2013-02-22
SANAL:
BI BOLON MINII MEDDEG OIR DOTNII 150 GARUI SONGUULIIN NASNII HUMUUS MONGOL TORIIN ZALGAMJ CHANARIIG BARIH MASH IH HUN CHANARTAI ENE 2.800.000 MONGOLCHUUDIIG YLGADAGGUI HUN SONGONOO IIMEES BID SHINE SONGOLT HIINEE NAIZUUDAA YZGUURIIN MONGOL ER HUNIIG NAM HARGALZAHGUI SONGONOO JISHEELBELBATERDENE ABARGA BYMBASYREN.HURC GUAI GM
2013-02-22
Saihan sanal
одоо улс орноо нэгтгэж чадах худлаа ярьж намчирхдаггүй халх эр хүн гарах цаг нь ирлээ.
2013-02-22
baagii:
elbegee chi l bn da amjilt
2013-02-22
amgaa:
elbegdorjiig demjne busad ni yaaj ch evseed nemergui
2013-02-22
Unuudur bid ardchilsan niigemd amidarch baina . Heniigee songoh ni bidnii dur. Neg nam neg huniig tahin shuteh uzel bol kommunist uzel baih shuu naizaa
2013-02-22
baldan:
bitgii huts ta nar elbegdorj huuliig bugdiig ni heregjuulej bga hunii neg ym hiij bga hniig bitgii ene ter gej bai ene erunhiilugchiin songuulid elbegdorj ylalt baiguulj MIAT iin idsen uusan buh huniig ilruulne shde uur hun garwal ergeed nam bolgno tiim uchiraas ardiin nam uheh geed MAXN ewsii ene ter gej bna shde bid elbegdorjiig songoh n i zuitei
2013-02-22
Odoogoor bur oiriin heden jildee Elbegeetei ursulduh hun algaa, yun Oyun be, ochirbat genuu bas huurhii min arai bishee bar uls bolgono geed yalaa, Bagabandi bol zugeer l duugai bj bgaad zaaguuraa jinhene horchin awilgach baliar gar
2013-02-22
Unuudur bid ardchilsan niigemd amidarch baina . Heniigee songoh ni bidnii dur. Neg nam neg huniig tahin shuteh uzel bol kommunist uzel baih shuu naizaa
Зочин:
Багабнди гарвал нөгөө титэм үг гэх шиг балай юм яриад ажил хийхгүй. Ер нь юм хийдэггүй сайхан лектор хүн. Урд байсан бүх Ерөнхийлөгч нар юу санаачилж юу бүтээв гэдгийг тал талын намуудаас ажлын хэсэг гаргаж хүснэгтээр ил тод харуулах хэрэгтэй. Аяндаа хэн нь хэн бэ гэж харагдана. Маргах шаардлагагүй.
2013-02-22
damdin:
er n elbegdorj muu yum yu hiisen yum be?urdah eronhiilogch eronhii saidyydiin buzar bulai yumiig l darah gj yvaa amitan shuu dee!bi ard tumnii nuruu teniisen bnaa gedgiig tsagaan sariin yer harlaa!bugd l bayrtai bn lee!harin urd jilyyded neg l daramttai bsn yum shuu!
2013-02-22
ЭЛБЭГДОРЖ ЦААТАНГУУДЫН УРЦАНД ХОНООД ӨГЛӨӨ НЬ БОСООД НЭГ ӨНДӨР НАСТАНД ХООЛНЫХОО ХАГАСЫГ ӨГӨХДӨӨ ТА НАМАЙГ ДЭМЖЭЭРЭЙ ГЭЖ ХЭЛСЭН СУРТАЛЧИЛГААГАА АЛЬ ХЭДИЙНЭЭ ЭХЭЛСЭН НЬ АЛХАМ ТУТАМДАА ХАРАГДАЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ТЭР СУДААНД ОЧИХДОО НЭГ СУРГУУЛИЙГ ӨӨРИЙН НЭРЭМЖИТ БОЛГОСОН ГЭХ МЭТ ӨӨР ОЛОН ЗҮЙЛ БАЙГАА СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ ЭХЭЛЛЭЭ ЕР НЬ БАЙНГА ХУДЛАА ЯРЬЖ ЯВДАГ ШҮҮ ДЭЭ
2013-02-22
zochin:
Ugn Elbegee nam dotroo ursulduud garch irsen bol ene chin jinhene ardchilal sh dee.Batbold namiin darga bolohdoo Enkhtuvshintei ursuldsuj garch 9irsen.sanal huraalt yavuulsan yum.Arai l bishee ardchilsan nam .hunjiliinheee hereer huluu jiigeerei anduudaa.uur yu geh vee dee
2013-02-22
Чинбааа:
Бусад намууд тэртэй тэргүй дэлгээд байх хөзөргүй юм чинь ямар балдуушаа дэлгэх билээ дээ. Харин хов сонсдог дэлдэн чих, авилага авдаг алгаа дэлгэж, алт харж шүлсээ гожуулдаг хэлээ унжуулаад...за за больёо...огиулах гэээд байна...
2013-02-22
tarvaga yasan ert icheenees garch hoshgorch ehelvee. ene ch sain yum bish shuu
2013-02-22
Enhbayar,Oyun,Hurelsukh nariin neg ni boloosoi.Elbegdorj odoo hereggui ee
2013-02-22
Очирбат гуай шиг сайхан хээгүй ерөнхийлэгч хэрэгтэй
2013-02-22
etye:
elbegdorjiin songuuliin surtalchilgaa ali khedii ni ekheljee.shine jileer buuz chimkhsen,bas saya umnud sudand ailchilj jujig tavilaa.buruu rulitei mashin bugd songuuliin shou.
2013-02-22
TTTTTT:
S. O U Y N- PRESIDENT
2013-02-22