
Өнөөдөр Японы шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүн амины хэрэг үйлдсэн гурван хоригдлыг цаазаар авсан тухай тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлснийг ВВС агентлаг уламжлав.
Эдгээр гурван этгээд хамтарч долоон настай бяцхан охины амийг хөнөөсөн. Шийтгэл амссан этгээдүүд нь 44 настай Каору Кобаяши, 29 настай Масахиро Канагава болон 62 настай Кейки Муто нар байсан аж. Тэд өмнө нь ч хэд хэдэн удаа ноцтой гэмт хэрэг үйлдэж байсны дээр, хүн аминий хэрэгтэй ч холбоотой байжээ.
Японд хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард цаазын ял гүйцэтгэсэн. Энэ улсад өнөөдрийн байдлаар цаазаар авах ял сонссон нийт 130 гаруй хоригдол байгаа гэж Хууль зүйн яамны сайд Садаказу Танигаки мэдээлжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ