Жорж Вашингтон мэндэлжээ

img

АНУ-ын анхны ерөнхийлөгч  (1789-1797)  Жорж Вашингтон 280 жилийн өмнө төржээ (1732-1799). 1789 онд Жорж Вашингтоныг АНУ-ын анхны ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгосон байна. 1792 онд улиран сонгогджээ.  Жорж Вашингтон ерөнхийлөгчийн албан тушаалд гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлэхээс татгалзсан байна. Вашингтон ерөнхийлөгчийн засаглалын тогтолцоо бий болгох,  төр, засгийн төв байгууллагуудыг бүрдүүлэхэд оролцож байжээ. АНУ-ын нийслэлийг тус улсын анхны ерөнхийлөгчийн нэрээр нэрлэсэн юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ