PlayStation 4-ийг танилцуулав

img

“Sony” компани өчигдөр тоглоомын хорхойтнуудад зориулан "Playstation 4" бүтээгдэхүүнээ Нью-Йорк хотноо танилцууллаа. "Playstation 4"  нь өмнөх загваруудаа бодвол техник хангамж, график дүрслэл илүү сайн хийгджээ. 2006 онд худалдаанд гарч 75 сая хувиар борлуулагдсан "Playstation 3”-аас илүү их амжилт олно хэмээн тэд найдаж байгаа. Мөн энэхүү бүтээл нь Microsoft-ын бүтээл болох Xbox-360-ын дараагийн загвар болон Nintendo-ийн Wii U бүтээлтэй өрсөлдөхүйц байх болно хэмээн онцолжээ. “Sony” компани "Playstation 4"-ийг ирэх арванхоёрдугаар сард худалдаанд гаргах бөгөөд бүтээгдэхүүний нэгж үнэ болон харагдах байдлын талаар одоогоор хараахан мэдэгдээгүй байна. Харин удирдах гарны өмнөх загваруудаас илүү давуу тал нь мэдрэгч бүхий товчлууруудтай гэж ярьжээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ