Сири улсын нийслэлийн төвд маш хүчтэй дэлбэрэлт болов

img

Тэсрэх бодис ачсан машин Сири улсын нийслэл Дамаск хотын төвд дэлбэрчээ.  Дэлбэрэлт  эрх баригч Арабын социалист сэргэн мандалтын намын төв байр болон оросын ЭСЯ-ны ойролцоо болсныг Ассошиэйтед пресс агентлаг уламжилсан байна. Мазра дүүрэгт дэлбэрэлт болсныг Сирийн улсын телевизээр бас мэдээлээд, үүнийг террорын үйлдэл гэж нэрлэжээ. САНА агентлагийн мэдээлснээр, “дэлбэрэлтийн улмаас олон энгийн номхон иргэн амь үрэгдэж, шархадсан байна”. Албан ёсны мэдээгээр, 53 хүн амь үрэгдэж, бас 200 орчим хүн бэртэж гэмтжээ. 400 метрийн радиус дахь байшин барилга өртөж, Оросын ЭСЯ-наас 150 метрт 2х3 метрийн хэмжээтэй нүх үүсч, эргэн тойронд нь хүний биеийн эрхтэн цацагдсан байжээ.  Машинд тавьсан тэсрэх бодис нэг тонноос багагүй байсан болов уу гэж шинжээч нар ярьж байна. Ерөнхийлөгч Асадыг огцруулахыг шаардаж байгаа сөрөг хүчин болон засгийн газрын цэргийн хоорондын мөргөлдөөн 2011 оны гуравдугаар сарын дунд үеэс үргэлжилж байгаа юм.  НҮБ-ын мэдээгээр, энэ хугацаанд 70 мянган хүн амь үрэгдэж, олон мянган хүн өдөр бүр тус орноос дүрвэн гарч  байгаа ажээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene yasan baildaj vhej duusdagvi laliin novshnuud be. hvn alj togloh tiim saihan baidag ym baihdaa
2013-02-22