Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарын хамсаатан гэгдэж байсан эмэгтэй ДОХ-ын халдвар тээгч болох нь тогтоогджээ

img

Вьетнам, Малайз, Лаос, Бангладеш улс руу их хэмжээний мансууруулах бодисыг тээвэрлүүлэхийн тулд Л.Байгальмаа, Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх, Р.Оюун-Эрдэнэ, Б.Нандинцэцэг гэх эмэгтэйчүүдийг хууран мэхэлж, гүйцэтгүүлсэн гэх хэрэгт буруутгагдсан Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарын таван хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн баасан гаригт Баянгол дүүргийн шүүхэд болсон талаар мэдээлсэн. Шүүхээс шүүгдэгч Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт ЭХ-ийн ТА-ийн 192 дугаар зүйлийн 192.3 дахь хэсэгт зааснаар тус бүр 12 жил, шүүгдэгч Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх нарт мөн хуульд заасны дагуу тус бүр зургаан жил нэг сарын хорих ял ногдуулсан. Харин Л.Гантуулын дүү Л.Гандаваад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон хаасан байгаа юм.

Тэгвэл хар тамхи зөөвөрлөсөн гэх уг хэрэгт татагдаж, шалгагдсан хүмүүсийн нэг нь ДОХ-ын вирус тээгч болох нь тогтоогдсон байна. Түүнийг Ганцхудагт саатуулж байхад нь шинжилгээ авсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hgj;glm:
Лхагвагийн Гантуулын төрсөн эгч нь ДОх-ын верус тээгч бус уу? гадагшаа гарсан сураг байсан.
2013-03-20