Хар тамхины хэргээр ял сонсч байсан Б.Г-ийн хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгов

img

Сүүлийн үед залуучууд хар тамхины хэрэгт холбогдож шүүхээр ял сонсч буй тохиолдлууд  ихсэх хандлагатай  болж буй. Тэгвэл хамгийн сүүлд шүүхээр шийдвэгдсэн хар тамхины хэрэгт  хяналт тавьж ажилласан нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяраас дараахь асуултад хариулт авлаа.

-Сүхбаатар дүүргийн шүүхээс ял сонссон Г.Г болон Г.Б нарын хэрэгт та хяналт тавьж ажиллаа. Эл хэргийн талаар тодруулж өгөөч?

-Г.Г болон Б.Г  нар нь  мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авч хадгалах, олж авах, борлуулах гэмт хэрэгт холбогдон шалгуулсан. Улсын мөрдөн байцаах газраас мөрдлөгө явуулж, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 192.2, 192.3.4 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн.

-Дээрх залуусыг гэмт хэрэг үйлдсэнийг хэрхэн нотолсон бэ?

-Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон Гаалийн лабораторийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Түүнчлэн мансууруулах бодис худалдаж авч хэрэглээд зогсохгүй худалдсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон гэж хэлж болно.

-Прокуророос хэдэн жилийн ял төлөвлөж шүүх рүү шилжүүлэв?

-Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2-т заасан хэрэг бол хүнд гэмт хэрэгт тооцогдоно. Эл хэргийг үйлдсэн Г.Г-д 5.6 жил, Б.Г нь хар тамхины хэргийг давтан үйлдсэн учраас 11 жилийн ял төлөвлөсөн. Тодруулбал Б.Г нь  хар тамхины хэргээр 11 жилийн ял сонсч өршөөлийн хуулиар суллагдсан. Энэ хугацаандаа давтан хэрэг үйлдсэн.

-Шүүхийн шийдвэр хэрхэн гарсан бэ?

-Г.Г-д шүүхээс хэргийн зүйлчлэлийг нь өөрчилж нэг жилийн хорих ял оноосон бол Б.Г нь мансууруулах бодис давтан үйлдлээр олж авсан борлуулсан нь тогтоогдоогүй гэж үзэн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.

-Хар тамхины хэргийн гаралт ихэсч буй шалтгаан юу вэ?

-Ихэвчлэн залуучууд, өсвөр үеийнхэн  мансууруулах бодисын талаар мэдээлэл муу байгаагаас гэмт хэрэгт холбогддог. Түүнчлэн сэтгэлийн хөөрлөөр нэгнийгээ уруу татаж гэмт хэрэгт ордог. Түүнээс биш хар тамхинд донтсон хүмүүс бол цөөн.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

usa:
B.G gej nuguu dj ganbold geed bdag uujgii sullagdchihav uu urshuuluur sullagdsan sh dee urd ni
2013-02-23
Shuugch hahuuli avsan ni todorhoi yum bishuu
2013-02-23
Eronhiilogch unshsan l bh yostoi doo Yagaad duugui bn aa ain .Elbegdorjoo
2013-02-23
nbv:
dvvrgiin shvvh geed baih ym,shvvgchiin neriig bicheldee.davtan har tamhi zarsan hvniig orshooj baidag....hen geech shvvgch ve....eronhiilogchiin helsen vgiig yagaad bielvvlehgvi bna.har tamhichind orshool vgvi gesen.....shvvgch n hahuuli avch.......eronhiilogchoo.
2013-02-22
hhhhhhhhhhhhhhhh
2013-02-22
DAVTAN TEGEED HAR TAMHINII HEREG HEREGSEHGUI BOLOOD L GAALI BOLON BUSAD SHINJEECH TEGED ZUGEER IDDEG GURILIIG ANDUURSAN YUM BHDA
2013-02-22
ganaa:
Г,Г Г.Б CH GEH SHIG ZUGEER L NERIIN ZARLAACHDEE
2013-02-22
хэхэхэ орос толгойг нь илээд л болдог гэж чи хаанаас дуулаав харин ч нэг ширүүлнэ шүү дэ адгийн шаарууд ч зөндөө манай хэдийг энхрийлээд байвал засарна гэж бодоо юм гай л байна
2013-02-22
Даваа:
2,7 сая монголчуудаа боломж л гарвал Нямдоржийн хуулиар суулгаад байвал улсад ямар ч ашиггүй. Ингэхийн оронд Орос шиг анхааруулж сануулах замаар хүмүүжүүлж авбал зүгээрсэн
2013-02-22
хэхэхэ орос толгойг нь илээд л болдог гэж чи хаанаас дуулаав харин ч нэг ширүүлнэ шүү дэ адгийн шаарууд ч зөндөө манай хэдийг энхрийлээд байвал засарна гэж бодоо юм гай л байна
hi:
suuliin ued shuuh prokoruud hereg hergsehgui bolgoh handlaga neleen garaad bah shig bna daaa
2013-02-22
Шүүгч:
шүүгч л нөлөөнд автаж дээ
2013-02-22
ddfg:
Darhlagdsan mansuural tarigchid yum biz dee
2013-02-22