Концессын гэрээний хэлэлцээ хийх зөвшөөрөл олголоо

img

Монгол Улсын Засгийн газраас 2010 онд баталсан Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад “Туул сонгино усны нөөцийн цогцолбор” төсөл багтсан бөгөөд төслийн хүрээнд концесс эзэмшигч өөрийн хөрөнгөөр цэвэрлэх байгууламжаас хаягдаж байгаа бохир усыг хоногт 200.000 м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай үйлдвэр болон гүн цэвэрлэгээ хийж цэвэршүүлсэн усаар төвийн Эрчим хүчний системийн ачаалал тохируулах 100МВт хүчин чадалтай “Усан цэнэгт цахилгаан станц” барьж байгуулах юм.

Уг цогцолбор нь шөнийн бага ачааллын 22-06 цагуудад уулын оройд байгуулсан дээд усан сандаа голын хөндийд байгуулсан доод усан сангаас усаа насосоор шахаж бэлтгээд, оройн оргил ачааллын үе болох 16-22 цагуудад дээд усан санд бэлтгэсэн усаа доод усан санруугаа буулгах замд нь турбин эргүүлж, цахилгаан үйлдвэрлэн, үйлдвэрлэсэн цахилгаанаа Төвийн эрчим хүчний системд нийлүүлэх юм.

Өнөөдрийн хуралдаанаар “Туул Сонгино усны нөөцийн цогцолбор” төслийг эрчимжүүлэх зорилгоор төслийн концессын гэрээний нөхцлийн талаар “Морьт импекс” ХХК-тай хууль тогтоомжид нийцүүлэн, зохих журмын дагуу хэлэлцээ хийх асуудлыг хэлэлцэж, концессын гэрээний хэлэлцээ хийхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Ene tosol heregtei tosol shdee.Gol ni tor zasgiin demjleg heregtei bsan yum.Ulsdaa heregtei zuil hiih gej bgaad bayar hurgey.
2013-02-25
Zochin:
Ene tosliig heregjuulne geed ali 2005 onoos l yarigdaj baisan zuil sh dee. Ankh 50 MW-iin huchin chadaltai gej baisan. Tegeed horongo oruulalt n oldohgui baina geed l eroosoo heregjdeggui tosol baisan sh dee. Odoo genet yu bolood bur 100 MW chadaltai bolood yavchihav uneheer l heregjih um baihdaa harj baiya.
2013-02-25
Shinechleliin zasgiin gazart bayar hurgei tun chuhal tosliig odoo l neg ajil bolgoh in.....
2013-02-24
ene tosliig erthen heregjuuleh heregtei baisan ym. Tuul gol ruu bohir us niilehgui deeres in Orosoos erchim huchnii haraat baidal baihgui boloh mash heregtei tosol shuu
2013-02-24
Ene odoo yu bolood bn. Er ni shal dampuu yumnuudyg songochihoj....ingej tenegt ni gej yaj medeh ve dee..
2013-02-24
l:
yamar balai ym xiix geed bna 5r tsaxilgaan stantsaa xurdan bariacheeeeeeeeeeeeeeeee
2013-02-24