Т.Аятунгаа гэж хэн бэ

img

Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт сэжиглэгдэн Интерполоор эрэн сурвалжлагдаж буй  манай улсын иргэн Т.Аяатунгаагийн нөхөр болох Чарльз Эдвард Эргэн  нь өөрийн фэйсбүүк хуудсандаа хүүхэдтэйгээ холбоотой баримтуудыг нийтэлжээ.

Чарльз Эдвард Эргэний мэдээлснээр Т.Аяатунгаа нь охин Тэргэлсарангаа зодож гэмтээснээс биеийн байдал нь хүнд Филиппин улсын Тагүй хотын эмнэлэгт эмчлэгдэж буй тухай дурджээ. Түүнчлэн  эмнэлгийн оношлгооны бичгийг  фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд дэлгэсэн байна.

Мөн  Хүүхдийн эцэг Чарльз Эдвард Эргэн нь хүүхдээ асран хамгаалах эрхтэй гэдгээ дурдаад асран хамгаалах эрхийг нь магадлан итгэмжилсэн гэрчилгээгээ ч баримтаар хавсаргажээ. Үүнээс өмнө хүүхдийнхээ асуудлаар Т.Аяатунгаа   хэвлэлийнхэнд хандсан юм. Тэрбээр Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа асуудлыг огт мэдэхгүй, тийм зүйл байгаа бол нөхөртэй минь холбоотой гэсэн тайлбарыг сэтгүүлчдэд өгөөд өөрийгөө хохирогч гэдгээ дуулгасан. Эл асуудалтай холбоотой Гадаад харилцааны яамнаас  өгсөн мэдээллээр Т.Аятунгаагийн нөхөр Чарльз Эдвард Эргэн нь Т.Аятунгааг “Хүүхэдтэй зүй бус харьцсан. Аюул учруулахыг завдсан” гэж Филиппиний цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан байна. Эл асуудал шалгагдаж улмаар шүүхээр шийдвэрлэгдсэн гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өгсөн юм. Тэгвэл Чарльз Эдвард Эргэн  гэж хэн бэ гэсэн асуултад Т.Аятунгаа тодорхой хариулт өгөөгүй ч бидний олсон мэдээллээр Монголд хөрөнгө оруулалтын чиглэлээр “Жи Эн Ай” гэх нэртэй компанийг байгуулсан. Эл компани нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны Олимпийн гудамж хуучнаар Чехийн элчингийн гурван давхарт байрладаг болох нь тогтоогдсон Эх сурвалжийн мэдээллээр Чарльз Эдвард Эргэн нь Эрик Финлэйн болон Ричард Эл Соеор нартай хамтран “Жи Эн Ай” компанийг олон улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг гэх нэрийн дор монголчуудыг луйвардаж хууль бусаар ажиллагаа явуулж байсан гэх  мэдээлэл бий. Эл компанитай холбоотой асуудлыг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж буй. Хамгийн сүүлд манай сайтын хүргэсэн дэлгэрэнгүй мэдээллийг олон уншигч уншсаар байна. Олдохгүй байгаа хүүхдийн эцэг Чарльз Эдвардын өчигдөрхөн “Facebook”хуудсандаа нийтэлсэн шүүхийн бичиг баримтад дурдсанаар өөрийгөө хохирогч гэх Т.Аятунгаа хүүхдэдээ харгис балмадаар хандаж, шидсэнээс болоод тархиндаа төдийгүй биеийн хэд хэдэн хэсэгт бэртэл гэмтэл авсан болохыг баталсан олон баримтыг оруулсан байсан юм. Тэр бол дөрвөн сарын өмнөх явдал.   Харин манай вэбсайтаас эл хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хийгээд одоо хүүхдийн биеийн байдал ямар байгааг харуулсан бичлэг, зураг оруулахыг хүссэн мэссэж үлдээсэн юм. Төд удалгүй дараах зураг, зурвасыг үлдээсэн байсан юм. Тэргэл сар одоо том болжээ.  

Хүүхдийн эцэг Чарльз Эдвард ийн бичсэн юм.

“Бидний хувийн нууцыг хүндэтгэхийг хүсье. Энэ бүхэн Тэргэлсар бид хоёрт хангалттай эмгэнэлтэй байлаа. Энэ хуудсаар зөвхөн Аятунгаагийн тарааж буй мэдээлэл худал гэдгийг харуулах гэсэн юм. Монголын Засгийн газар түүний эсрэг Пилиппинд үүсгэсэн хэрэг хүчин төгөлдөр эсэхийг шалгаж үзэж болно. Түүнийг таньдаг хэн боловч Аятунгаагийн өнгөрсөн амьдрал архи дарсны асуудалтай байсныг мэднэ.

Надад Аятунгаагийн эсрэг хэлэх сөрөг зүйл байхгүй. Энэ бол гэр бүлийн хувийн асуудал бөгөөд хэвлэл мэдээллийн хов жив болох ёсгүй. Та бүхний анхаарлыг илүү татах өөр олон зүйл бий. Засгийн газар түүний худал мэдээлэл үйлдсэн хэргийг шалгана гэж найдаж байна. Бидний тухай хэвлэлээр гараад байх нь сайхан зүйл биш. Бид одоо зүгээр л амар тайван амьдрахыг хүсч байна. Тэргэлсарыг минь дэмжиж байгаад баярлалаа. Олон сарын эмчилгээ эмч нарын хичээл зүтгэлийн эцэст бүх зүйл сайхан болсон. Филлиппиний Засгийн газар хүүхдийн эсрэг үйлдсэн энэ хэрэгт санаа тавьж, түүнийг хайж олуулахаар Интерполд хандсан юм. Тэр маш азтай. Монгол Филлиппиний хооронд хэрэгтэн шилжүүлэх гэрээ хэлцэл байдаггүй юм билээ.

 Тиймээс тэр өөрийгөө аварч чадсан. Одоо би түүний ирээдүйд сайн сайхныг л хүсч байна. Түүний тухай хэлэх муу зүйл алга. Тэр хүүхдийн минь ээж. Гэхдээ тэр хүүхдийнхээ өдөр тутмын амьдралаас хол байх болно.

Учир нь, архи, мансууруулах бодис хэрэглэдэг хүн хүүхдийн хажууд байх нь аюултай. Гэхдээ хэзээ нэгэн өдөр тэр энэ бүхнээс сална гэж би найдаж байна. Уг нь, би түүнийг архинд донтох өвчнийг эмчлэх газарт хандаж эмчлүүлээч гэж хэлдэг байсан ч тэр миний эсрэг, бас гэмгүй бяцхан Тэргэлсарын эсрэг хүртэл уур хилэнгээ гаргадаг байсан. Хэрвээ тэр худал мэдээлэл цацахаа зогсоохгүй бол би Монголын шүүхэд хандаж, хүний нэр төр гутаасан, гүтгэсэн, хүчээр мөнгө авсан зэрэг хэргийг нь шалгуулах болно.

Гэхдээ би ийм зүйл хийхийг хүсэхгүй байна. Би бол Тэргэлсарын хууль ёсны асран хамгаалагч. Тэр ч үүнийг мэдэж байгаа. Учир нь, түүний гарын үсэгтэйгээр энэ хүчин төгөлдөр болсон. Тэрхүү асран хамгаалагчийн батламж сертификатыг би “Facebook” хуудастаа сериал дугаартай нь нийтэлсэн. Энэ бичиг баримтыг Монголын Засгийн газраар ч батлуулж болно. Мэдээллийг эрэн сурвалжилж, үнэн мөнийг нь тогтоохын оронд түүний хэлснийг л шууд нийтлэх нь зохисгүй хэрэг" хэмээн бичжээ.

Н.Түвшин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ