Саакашвилийг телевизийн “Имеди” компанийн тухай хэргээр байцааж магадгүй

img

Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилийг байцааж магадгүй гэж  тус орны ерөнхий прокурор Арчил Кбилашвили  мэдэгдсэн байна. РИА Новости агентлагийн уламжилснаар, телевизийн “Имеди” компанийг Тбилиси хотын дарга Гиви Угулавагийн өмчид шилжүүлсэн нөхцөл байдлыг тодруулахаар Саакашвилийг байцааж болох ажээ. Мөрдөн байцаагчдын дэвшүүлж байгаа хувилбараар бол,  Угулава сөрөг хүчний телевизийн компанийг америкийн иргэн Жозеф Кейгаас барьцаагий өгч авсан бөгөөд ингэхдээ хотын даргын зүгээс удаа дараа сүрдүүлсний  дараа америкийн иргэн гэрээ хэлцэр хийсэн байна. “Жозеф Кейгийн мэдүүлгээс харахад,  телевизийн компанийг өөрийн болгох  зорилгоор өмнөх эрх баригчдын хийсэн бүх үйлдлийг Гүржийн ерөнхийлөгчтэй зөвшин тохирсон байсан гэж тэр нотолж байгаа юм” гэж  Кбилашвили хэлжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас энэ мэдээллийг “бузар гүтгэлэг” гэж тодорхойлжээ. Түрүүнд нь мөрдөн байцаагчид Угулаваг  бусдын эд хөрөнгийг өөрийн болгож, мөнгө угаасан гэх сэжигээр  яллагдагчаар татсан юм. Хэрвээ энэ нь нотлогдвол, Саакашвилийн талын энэ хүн 23 хүртэл жилээр хоригдох ял сонсон магадгүй юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өөрийгөө халхын том атаман гэж ярьж явдаг ландаг батцэнгэл гэж хогийн хулгайч байнаа. ерээд онд гурван дүү нь гурвуулаа нийлж байрныхаа гэмгүй залууг хамт архи уусангүй гэдэг шалтгаанаар тархийг нь бяцалж алж хаячихаад дунд дүү төгсөө нь хэргээ хүлээгээд арван жил суугаад гарсан юм. гарч ирчихээд ичих ч үгүй тадийгчийн гэрийг сураглаад очиж уулзах гэсэн юм гээд явж байсан.
2013-02-24