
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн нэр төрд халдсан Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянга, түүний нөхөр, сэтгүүлч А.Баатархуягт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд яг одоо хэлэлцэж байна. Шүүх хуралд шүүгдэгч Г.Уянга болон түүний нөхөр А.Баатархуяг нар оролцож байгаа бол нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр Г.Цэндсүрэн оролцож байгаа бол хурлынг М.Алдар даргалж, улсын яллагчаар Ж.Чимгээ оролцож байна.
Сануулахад, Г.Уянга, А.Баатархуягын 2010 оны гуравдугаар сарын 4-нд “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн “Нэгдлээс задрал руу” хэмээх нийтлэлдээ БОАЖ-ын сайд Л.Гансүхийг “Сая ам.долларын байшинд амьдардаг” хэмээн бичсэн нь хэрэг татагдах үндэслэл болжээ.Түүнчлэн Г.Уянга “Ард түмний их хуралдай”-д үг хэлэхдээ “БОАЖ-ын сайд Л.Гансүх Оюутолгойн гэрээг байгуулсныхаа дараа Зайсанд сая долларын үнэтэй хаус худалдаж авсан” хэмээн мэдэгдэж байсан аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ