Ц.Дангаасүрэн агсны хэргийн талаар мэдээлэлгүй байна гэв

img

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2007 оны аравдугаар  сарын 25-нд Австралийн Сидней хотод Авлигатай тэмцэх газрын дарга байсан  Б.Дангаасүрэн учир битүүлгээр амиа алдсан билээ. Тэгвэл өдгөө ч талийгаачийн гэр бүлийнхэн гомдлын мөр тасраагүй явна.

Түүний үхлийн шалтгааныг олуулахаар талийгаачийн төрсөн дүү Б.Дансал хэргийг сэргээн шалгуулах хүсэлтийг Ерөнхий прокурорт хандан удаа дараа тавьж буй.

Эл гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар нийслэлийн Прокурорын газрын орлогч Ц.Батболдоос лавлахад “Ажлаа аваад удаагүй учраас мэдээлэл алга. Гэхдээ шат шатны прокуророос сэргээх боломжгүй гэсэн хариу өгсөн бол сэргээн шалгахгүй” гэсэн хариултыг өгсөн.

Тэгвэл Улсын ерөнхий прокурорын Сургалт судалгаа хамтын ажиллагааны төвийн захирал Г.Ганзориг “Б.Дангаасүрэн агсны хэргийн талаар мэдээлэл авах бол урьдчилсан байдлаар асуултаа гаргаж өгөх хэрэгтэй. Бид тодруулаад өгье” гэв.

  Хэргийн талаар сануулахад, Ар гэрийнхэн нь харийн нутагт амиа алдсан Б.Дангаасүрэнгийн цогцсыг Монголд  авчрахад нүд нь байхгүй байсан гэх асуудал, долоон хавирга нь хугарсан, хоёр улсын шинжээчдийн дүгнэлт зөрөх болсон шалтгаан зэргийг тодруулаагүй байхад хэргийг нь хаасанд гомдолтой байгаа юм.

Түүнчлэн Шүүх эмнэлгийн захирал Г.Дагиймаа талийгаачийн өвчний түүхийг олонд зарласан, хариуцлага алдсан хүмүүсийг албан тушаалаас нь түтгэлзүүлээгүй зэрэгт хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа аж.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Гүндалайгийн хэрэг юу болсон бэ
2013-02-25
Batbold prokuror ug n sain chadaltai chadvarlag zaluu...Daanch Sagsaigiin orond hamag yum yaruildag huuheldei n boloh vii dee
2013-02-25