Эмнэлгийн ажилтны ёс зүйг хэлэлцэнэ

img

Эрүүл мэндийн яам, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос хамтран “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлага” сэдэвт уулзалт, зөвлөгөөн  өнөөдөр ЭМЯ-ны сургалт мэдээллийн төвд болно. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, дээрх хороодын нарийн бичгийн дарга нар болон урилгаар Зэвсэгт хүчний клиникийн төв эмнэлэг, Төмөр замын төв эмнэлэг, СОС Медика Монголиа, Баянгол, Гурван гал зэрэг эмнэлгүүдээс төлөөлөгчид оролцоно. Зөвлөгөөний үеэр эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагын талаар өнөөг хүртэл хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажиллагсдын ёс зүй, хариуцлагын өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, Эрүүл мэндийн салбарт ёс зүйн шинэчлэлийг хэрхэн хийж, ямар үр дүнд хүрэх арга замыг тодорхойлох юм. Энэ үеэр “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлага” илтгэлийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, “ЭМЯ-наас ёс зүйн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага” илтгэлийг ЭМЯ-ны ТЗУГ-ын ХНХХ-ийн дарга Б.Баярт, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал” илтгэлийг ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга Б.Саранцэцэг, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагын зөрчил” илгэлтийг МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсролын газрын дарга Н.Гансүх нар илтгэл тавина. Хоёр өдөр зохиогдох уг зөвлөгөөнөөс өнөөгийн мөрдөж буй эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх тухай шийдвэр гаргах аж. Эрүүл мэндийн яамны дэргэд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн газрын дэргэд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо ажилладаг. Улсын хэмжээнд нийт 35 салбар хороо 10 гаруй ёс зүйн хэсгийн хороо байдаг бөгөөд тэд хагас хөндлөнгийн статустай ажилладаг. Хяналтын хороо болон салбар хорооны нарийн бичгийн даргаас бусад гишүүд тухайн эмнэлэгт ажилладаггүй хуульч, нийгмийн ажилтан зэрэг хүмүүс ажиллаж байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dr:
Emnelgeer uilchluulj bui irgediin es zui hariutslagiin tuhai seminar hezee haana boloh ve Eruul mendiin yamnii erhem said Udval guai
2013-02-25