Хүүхдүүдийн санал ажил хэрэг болно

img

Чингэлтэй дүүрэг, Японы Хүүхдийг ивээх сантай хамтран энэ сарын 22-нд зохион байгуулсан “Сайн засаглалд хүүхдийн оролцоо амин чухал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт тус дүүргийн 6, 13 дугаар хорооны хүүхдүүд оролцжээ. Уулзалтын үеэр хүүхдийн оролцооны бүлгээс 2013 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулах, шийдвэр гаргах түвшинд хүүхдүүдийн оролцоог бий болгох, цаашид хэрхэн ажиллах талаар саналаа танилцуулж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын тухай дүүргийн удирдлагуудтай ярилцсан байна.Тус дүүрэг ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр төсвийг хэлэлцэж байгаа ба шийдвэр гаргах түвшинд хүүхүүдийн оролцоог хангаж, тэднээс гарсан саналуудыг цаашид бодитой ажил хэрэг болгоход нөлөөлсөн чухал уулзалт боллоо гэж талууд дүгнэсэн байна. Хүүхдүүд энэхүү уулзалтын үеэр захын хороодод байрлах сургууль орчмын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, зам талбайг сайжруулах, хурд сааруулагч хийх, траншейны нүхийг таглах, спорт тоглоомын талбай байгуулах, хүүхдүүдийг архи тамхи мансууруулах бодист автах, компьютер тоглоомд донтох, сургууль завсардалтыг арилгах, сургууль бүрийн номын санг шинэ номоор баяжуулах, хичээлээс гадуурх дугуйлан дамжааг нэмэгдүүлэх, сургууль бүрт өдөр өнжүүлэх ангийг нээн ажиллуулах зэрэг саналыг гаргажээ. Мөн орчноо эрүүл, цэвэр байлгах зорилгоор хүүхдийн санаачилсан хогийн сав байршуулах, сургуулиас завсардсан, хараа хяналтгүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Сайн үйлсийн аян”-г зохион байгуулах, хүүхдүүдийг ажил хөдөлмөрт бэлтгэх, төлөвлшүүлэх зорилгоор “Хөдөлмөр амралтын зуслан”-г сэргээж ажиллуулах зэргийг дурьдсан аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хүүхдүүд сургууль цэцэрлэгийн газараас булаалгасан газараа Намуудаас,луйварчдаас нэхэж ав.
2013-02-25