
Хятадын баруун өмнөд нутагт шувууны томуугаар 31 настай нэг залуу нас баржээ. Энэ нь он гарсаар Эйч5Эн1 вирусийн томуугаар нас барсан хоёр дахь тохиолдол юм.
Түрүүчийн ням гаригт 21 настай эмэгтэй шувууны томуугаар нас барсныг улсын мэдээллийн Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагийн дурдсанаар, нас барсан хоёр хүн шувуутай харьцаж байжээ. Өвчтөнүүдэд ойр байсан 110 хүнийг хорио цээрийн дэглэмээс гаргасан байна.
Шувууны томуугаар өвчилсөн олонхи тохиолдол нь энэ вирусийн халдвар авсан гэрийн тэжээмэл болон зэрлэг шувуутай хүмүүс харьцсантай холбоотой байдаг ажээ. Вирус өөрчлөгдөж, хүнээс хүнд дамжих хэлбэртэй болж магадгүй юм хэмээн эрдэмтэд болгоомжилж байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ