Т.Аятунгаагаар амьсгалсан өдрүүд

img

Өнгөрөгч долоо хоногт олон нийтийн анхаарал  татсан онцлох үйл явдлаас товчлон хүргэе.

Д.Загдсүрэнг баривчилсан уу

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл томоохон өдөр тутмын сонинд гарснаар түүнтэй холбоотой мэдээллүүд ар араасаа цуварч эхэлсэн юм. Амралтын өдрүүдэд ч эл  дуулиан намжсангүй.

Уржигдар түүнийг  АТГ-аас баривчиллаа гэсэн мэдээлэл зарим сайтуудаар цацагдаж эхэлсэн ч албан ёсны мэдээлэл өгөх хүн олдоогүй. Энэ талаар Д.Загдсүрэнгийн туслах хэлэхдээ даргыг баривчилсан гэж сонсоогүй. Утас нь холбогдохгүй байгаа учраас өөртэй нь холбогдож чадахгүй байгаагаа дуулгасан.

Түүнийг Монголын тамирчдад зарцуулах ёстой мөнгөний тодорхой хувийг хувийн компани руу шилжүүлж түүнийгээ хувьдаа завшдаг гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн АТГ-т шалгуулж байгаа гэх.

Өөрөөр хэлбэл, Монголын тамирчдын бэлтгэл сургуулиалт, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд зарцуулах зорилгоор гадаадаас ирсэн санхүүжилтийн тодорой хувийг МҮОХ-ны удирдлагууд завшиж байна гэсэн гомдол АТГ-д ирээд байгаа аж.

Т.Аятунгаа хүүхдээ зодсон гэв үү

Монгол Улсын иргэн 21 настай Т.Аятунгааг Интерполоор эрэн сурвалжилж эхэлснээс хойш түүнийг загвар өмсөгч, миссийн тэмцээнд амжилттай оролцож байсан нэгэн гэх мэдээллүүд ар араасаа цацагдаж эхэлсэн.

 Дээрх мэдээлэлд нэр холбогдсон мисс бүсгүй өнгөрөгч долоо хоногт  хэвлэлийнхэнд хандаж өөрийгөө гэмт хэрэгтэн биш. Хүүхдээ алдсан хохирогч гэдгээ дуулгасан. Тодруулбал, Т.Аятунгаа нь хүүхдийнхээ эцэг болох Чарльз Эдвард Эргэнтэй 2011 оны долдугаар сард Монголд танилцаж улмаар өнгөрсөн оны есдүгээр сард Филиппин улсад охин болон ээжийнхээ хамт амьдрахаар очсон байна. Тэнд охиныхоо эцэг Чарльз Эдвард Эргэн түүний найз болон туслах Эрик Финлэйн нарын хамт амьдарч байжээ.

Гэтэл Филиппинд очоод хоёр сарын дараа эл эмэгтэйн нөхөр охиныг нь хулгайлсан гэсэн юм. Үүнээс хойш бусгүй Филиппин, Монгол хоёр улсын хууль хяналтын байгууллагад хандаж охиноо хайж эхэлсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй гэх.

Гэхдээ Т.Аятунгаа хүүхдийг нь хулгайлж сураггүй болсон нөхөр Чарльз Эдвард Эргэн гэгчийг хаанахын иргэншилтэй, ямар ажил эрхэлдэг болохыг нь тодорхой мэдэхгүй хэмээн сэтгүүлчдэд хариулсан нь олон хүнийг эргэлзэхэд хүргэсэн юм.

Тэгвэл амралтын өдрүүдээр түүний нөхөр гэх Чарльз Эдварт Эргэн охин Ч.Тэргэлсарантайгаа холбоотой фейсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд дэлгэсэн байна. Тодруулбал,Т.Аяатунгаа нь охин Ч.Тэргэлсарангаа зодож гэмтээснээс биеийн байдал нь хүнд Филиппин улсын Тагүй хотын эмнэлэгт эмчлэгдэж буй тухай дурджээ. Түүнчлэн эмнэлгийн оношлгооны бичгийг фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд дэлгэсэн байна.

Мөн Хүүхдийн эцэг Чарльз Эдвард Эргэн нь хүүхдээ асран хамгаалах эрхтэй гэдгээ дурдаад асран хамгаалах эрхийг нь магадлан итгэмжилсэн гэрчилгээгээ ч баримтаар хавсаргажээ.

Бондын талаар зөвлөмж гаргалаа

Ирэх жилүүдэд өрнүүлэх бүтээн байгуулалтын санхүүжилтийн эх үүсвэр болгохоор Шинэчлэлийн Засгийн газраас “Чингис” бонд гаргаж, олон улсын зах зээлээс бага хүүтэй мөнгө босгосон.

Энэ хөрөнгөөр санхүүжүүлэх бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг сонгох шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох, үүсч болох эрсдэлийг тооцох, гүйцэтгэлийн явцад хяналт тавих үүрэгтэй Бодлогын зөвлөлийг Ерөнхий сайд ахалж, эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан яамдын сайдууд, УИХ-ын Байнгын хороодын дарга нар болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын даргын зөвлөх зэрэг 17 хүн ажилладаг.

 Бодлогын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр болж, эхний ээлжинд бондын хөрөнгөөр дөрвөн томоохон төслийг санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзэн зөвлөмж гаргаж Засгийн газарт өргөн мэдүүлэхээр тогтжээ.

 Үүнд 2016 онд багтаан бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохын эхлэл болгож энэ жил Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын төвийг нийслэлтэй холбох 1347 км авто замын ажлыг бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ.

Нийслэл хотын дахин төлөвлөлт. Эхний ээлжинд хотын төв хэсэгт бөглөрөл түгжрэл үүсгэдэг 33 замын Т хэлбэрийн уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажлыг санхүүжүүлнэ.

Мөн Туул, Сэлбэ голын даланг дагуулан хотын нэг захаас нөгөөд хүрэх босоо, хэвтээ тэнхлэгийн хурдны хоёр замын ажлыг эхлүүлнэ. Оюутолгойн уурхайд эрчим хүч нийлүүлэх боломжтой 300 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Тавантолгойн уурхайг түшиглэн барьж эхлэхэд бондын мөнгөнөөс зарцуулна.

Ирэх жилүүдэд барихаар төлөвлөж буй нийт 1800 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 270 орчим км төмөр замын доод суурь бүтцийн ажлыг дуусгахад санхүүжилт олгох нь зүйтэй гэж үзжээ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

damaa:
ene ch jaahan butehgui gar baina l daa.
2013-04-24
tehh ene aj uildveriin park gj neg l setgeliin hooroltei sonsogdood bdg yum
2013-02-26
иргэн:
Битгий ард түмнийг доромжлоочээ, сэтгүүлч гуай,яахаараа монголчууд бид наад заваан хүүхнээр амьсгалсан гэж.үгээ бодож бичиж баймаар юм.Монгол хэлний ямар чадваргүй юмнууд солиотой юм бичих юм.жижүүрийн хэдхэн үг тэр нь ядаж ямар ч олиггүй хэд үг шүү.Монгол хэл чинь их баялаг үгсийн сантай л даа,мэдээ бичигчээ.өөрөө ихийг мэдэж байж хүмүүст мэдээлэл хүргэнэ шүү дээ
2013-02-25
Gadaad zaluu l geheer uuruuguu hudalddag huuhnuudiin neg baina shdee.Odoo yu geed naimaa tohirohgui bolohoor olon yum yariad bga yum be.
2013-02-25
NARANTUYA:
9 SARTAI HUUHED EEJIGEE TANIDAG BOLCHIHSON DUNGUJ HUHNUUSUU CH GARAAGUI EEJIIGEE EMEEGEE YAJ SANAJ BGAA BOL.TER MUUHAI ETSEG NERTEI YUM NI HUNII NUTAGT HUDLAA HELJ AMIDARDAG HUN UURRIIN NUTAGTAA YAMAR ZAN HARAKTERTAI AMIDARAH NI TODORHOI SHUUDEE. EEJIIGEE SANAAD UILAHAAR NI MUUHAI HARAAD ZAGINAJ BGAA DAA.. TER ETSEG NI EEJ HI YABAAD UGUHUUR NI UURUU ZODOOD GEMTEECHIHSEN CH YUMUU HEN MEDLEE... OHIN TERGELSARIIG NI EH OROND NI ABCHIRCH EEJIINH NI HALUUN ENGERT NI NAAJ EMTERSEN SETGELIIG NI DEBTEEJ HUURHUN INEEH TSAG UDAHGUI IREH BOLTUGAI. UUND MANAI MONGOLIN HUULINHAN HALUUN SETGEL GARGAJ HURDAN NARTAI UDUR IREH BOLTUGAI
2013-02-25
аж үйлдвэрийн цогцолбор гэж сайн шандад бөөн юм шавааралдуулснаас чиглэл боломжоор нь ядахдаа төвийн хэдэн аймагтаа жигд тарааж тэгснээр орон нутагт ажиллах хүчийг тогтвортой байршуулах боломж байх шиг ээ сайн шандад бөөгнүүлснээр даац нь хүрэх эсэх ундны уснаас эхлээд асуудал зөндөө байгаа шүү дэ бас л баахан нүүдэл дагаад эмх замбараагүй байдал гарч л таараа иймхэн юмыг ойлгохгүй байна гэж баймаагүй л юм да
2013-02-25
tehh ene aj uildveriin park gj neg l setgeliin hooroltei sonsogdood bdg yum