БНАСАУ--ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

img

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ри Чөл Гван-ыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, зоог барив. Энэ үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Элчин сайд Ри Чөл Гваныг Монгол Улс, БНАСАУ-ын хооронд тогтсон уламжлалт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр идэвх зүтгэл гарган ажилласныг үнэлээд,  хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх боломжтой салбарын талаар харилцан санал солилцов. Элчин сайд Ри Чөл Гван Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар 2009 оны арваннэгдүгээр сараас хойш ажиллаад нутаг буцаж байгаа юм хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ