Миланы дерби тэнцээгээр өндөрлөлөө

img

Италийн Милан хотын дерби  болох “Милан” – “Интер” багуудын тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын анхны гоолыг “Милан” – ы авъяаслаг довтлогч Эль-Шаарави оруулжээ. Шинэ багтаа ирснээс хойш тоглолт болгонд гоолдсон Балотелли гоол оруулах хоёр ч сайхан боломжийг салхинд хийсгэсэн байна. Ерөнхийдөө “Милан” – чууд давамгайлсан энэ тоглолтонд чи хийхгүй бол би хийнэ гэсэн хөлбөмбөгийн бичигдээгүй дүрмийн дагуу “Интер” – ийн тоглогч Скелотто гоолдсоноор тоглолт эвийн гэрээгээр өндөрлөлөө. "Интер" - "Милан" - 1:1 (0:1) Гоол: Эль-Шаарави, 21 (0:1). Скелотто, 71 (1:1). "Интер": Ханданович, Занетти, Нагатомо (Киву, 77), Раноккиа, Жуан Жезус, Камбьяссо (Скелотто, 69), Гуарин, Гаргано, Альварес (Кузманович, 74), Кассано, Паласио. "Милан": Аббьяти, Сапата, Мексес, Абате, Де Шильо, Мунтари (Амброзини, 90), Боатенг (Ньянг, 81), Монтоливо, Ночерино, Балотелли, Эль-Шаарави (Кркич, 87). Шар хуудас: Мексес, 12. Мунтари, 31. Раноккиа, 34. Жуан Жезус, 43. Монтоливо, 49. Сапата, 89. Э.Баттөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ