“Автобус-3”-ынханы ажил хаялт удахгүй зогсоно гэв

img

“Автобус-3” нийслэлийн өмчит компанийн ажилчид удирдлагуудтайгаа хөдөлмөрийн хөлс, ажиллах орчны маргаан үүссэн хэмээн өнөөдөр өглөөнөөс эхлэн ажил хаялт зарлажээ. Мөн тус компанийн удирдлагууд зарим нэг ажилчнаа хариуцлага алдсан хэмээн ажлаас халсан нь ажил хаях нөхцөл болсон гэнэ. Өмнө нь тус компанийн ажилчид удирдлагууддаа тавьсан шаардлагадаа цалингаа 30 хүртэлх хувиар нэмүүлэх, цаг хасуулах, орлого багасгах, ажиллах нөхцөлөө сайжруулах гэсэн дөрвөн шаардлага тавьж байсан аж. Энэ талаар “Автобус-3” компанийн деспичерээс тодруулахад “Манай дээр жолооч нар ажил хаялт зарласан байгаа нь үнэн. Тэд удирдлагуудтай зөвшилцөж байна. 30-40 минутын дараа ажил хаялтаа зогсоож иргэдэд үйлчлэх байх. Гэхдээ бүгд ажил хайлтад оролцоогүй тул бид ээлжийг нь зохицуулан хэвийн маршрутаар иргэдэд үйлчилж байна” гэсэн хариу өглөө. Тус компанийн  хувьд Гачуурт, Хужирбулан, Улаанхуран, Дарь-Эх-Бэлх зэрэг хотын захын хорооллын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг юм. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

avtobusnii jolooch nar tsonhoo ongoilgood tamhi bugd tatdag ter utaa ni tsonhoor gardaggui hoino ni yavaa zorchigchid ruu uleej amisgal avahad berh yavdag ene metiin asuudlaa zasaj soeltoi uilchilj suraad daraa ni temtsel ene teree hiigeechee
2013-02-25
zorchigch:
Зөв, тэд өглөө 4:30-аас орой 00:00 цаг хүртэл ажилладаг, цалин багатай 350,0-430,0₮
2013-02-25
batbold:
abtobusnii jolooch nar xynd xudulmur shyy dee ajil xayj baigaa n zub duu darga udirdlaguud n xeden joloochoo xyn bish um shig yzdeg,es zyigyi,menejment muutai gazar daa tems, temsej sur
2013-02-25
автобусны үнийг яагаад ч нэмж болохгүй. 5 насанд хүрсэн хүсүүстэй айл өдөрт дор хаяж 10 талхны мөнгийг унаанд өгнө гэж байж болох уу
2013-02-25