Барилгын салбарынхан хэлэлцүүлэг өрнүүлнэ
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа барилгын хөрөнгө оруулагчид, захиалагч болон барилгын компаниуд маргааш “Барилга-Бүтээн байгуулалт-Хөгжил” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. МҮЭСТО-д болох уг хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Орон сууц санхүүжилтийн корпораци, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын удирдлагууд оролцоно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ