
Өнгөрсөн хоногт Өвөрхангай аймгийн төвөөс Хужирт сум руу явж байсан 09-55 УБА улсын дугаартай УАЗ 469 маркийн машинтай найман том хүн, гурван хүүхэд цасанд суусан байсныг, Говь-Алтай аймгийн төвөөс 30 км-ийн зайтай Дөтийн даваанд УАЗ-469 автомашинтай хүмүүс цасанд суусан тухай дуудлагаар харъяа аймгийн Онцгой байдлын хэлтсийн бүлэг ажиллаж машиныг цаснаас татан гаргаж, иргэдийн аюулгүй газарт хүргэсэн байна.
Онцгой байдлын албанд ирж байгаа ихэнх дуудлагыг хээр гадаа автомашин техник нь эвдэрч, саатах, цасанд суух дуудлагууд эзэлж байгаа ба ойрын өдрүүдэд хүйтэрч, шороон болон цасан шуурга шуурах тул нийт иргэд, малчид, жолооч тээвэрчид аян замд гарахдаа автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцаслах, цаг агаарын болон мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг биелүүлэх шаардлагтай. Мөн голын эх авдаг томоохон гол, мөрний голын ус халих үзэгдлүүд ажиглагдаж байгаа тул мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байх, явганаар болон автомашин техникээр зорчихгүй байх, мал туухгүй байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ