Орчлон констракшн буруутай юу

img

Хариуцлагагүй нэгнээс болж 200-гаад өрх хохирч байна Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 хороололд байрлах Орчлон констракшны барьж ашиглалтад оруулсан 75а, 75б гэх хоёр байрны оршин суугчдын төлөөллөөс манай www.shuud.mn  сайтын хаягаар захидал ирүүлсэн юм. Уг захидалд дурдсанаар ашиглалтад ороод жил гаруй болж буй тус хоёр байрны цахилгаан ойр ойрхон тасардаг. Цахилгаан байхгүй болоход халаалт, ус нь мөн адил тасарна. Энэ нь тус хоёр байрны 200 орчим айлын 1000 гаруй оршин суугч, нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг, цэцэрлэг, дэлгүүр, үсчин зэрэг байгууллагуудыг хохироож байгаа талаар өгүүлсэн байв. Мөн уг захидалд “Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 хороололд байрлах 75а, 75б  байруудыг Орчлон констракшн хууль дүрмийн дагуу барьж ашиглалтад оруулсны дараа Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээний харьяа Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд байраа хүлээлгэн өгсөн. Гэхдээ айл бүрээр цахилгааны код олгох ёстой ч одоог хүртэл бүгд нэг кодоор цахилгаанаа авдаг.  Нэг кодтой учир зарим айлууд цахилгааны төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоёр байрны цахилгааныг тасалдаг. Ингээд төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн өмнөөс төлбөрөө хугацаандаа төлдөг хэрэглэгчид хохирч байна. Цахилгааныг таслахдаа өглөөнөөс орой болтол өдөржин тасалдаг тул хүүхэд хөгшид, өндөр настангууд, нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэг, дэлгүүр, эмнэлгийн өвчтөнүүд хохирч байна. Энэ байдал дөрөв дэх удаагаа давтагдлаа. Баянзүрх Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвд хандахаар Орчлон констракшн компани байраа хүлээлгэж өгөөгүй болохоор бид нийтээрээ нь таслахаас өөр аргагүй, бид Орчлон констракшн компанийг зөндөө дуудсан ерөөсөө ирэхгүй байна гэдэг.  СӨХ-доо хандахаар Орчлон констракшн компани бичиг баримтаа бүрдүүлж өгөхгүй байна. Ингэж хэдэн байгууллагуудын дунд гүйсээр иргэд маш их хохирч байна. Энэ сарын 20-нд л гэхэд өдөржин тог тасалсан, 25-нд цахилгааны мөнгө төлөгдөхгүй бол ахиад тасдана гэсэн. Хууль дүрэм үйлчилдэггүй, мөнгөө авсан л бол боллоо гэсэн бодолтой, иргэдийг хохироож байгаа Орчлон констракшн компани; хариуцсан газрууд нь арга хэмжээ аваачээ гэсэндээ энэ мэдээг явууллаа" хэмээсэн байлаа. Иргэд СӨХ-г буруутгав Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу 13 дугаар хороололд байрлах Орчлон констракшны барьж, ашиглалтад оруулсан 75а, 75б   гэх байруудыг зорьсон юм. Тус хоёр байр нь анхны цахим сургууль гэгдэх 84 дүгээр сургуулийн зүүн талд байрлах бөгөөд 12 давхар, нэг орцтой барилгууд аж. Ингээд тус байрны иргэдээс  уг гомдлын талаар тодруулахад дээрх асуудал үнэхээр иргэдийг бухимдуулж байгаа гэлээ. Оршин суугч н.Аюуш: -Манай хоёр байрны тог цахилгаан бүтэн өдрийн турш ойр ойрхон нийтээрээ тасардаг болоод удаж байна. Яагаад ингэж тасраад байгаагийн учрыг “Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв”-өөс асуухаар танай хоёр байрны цахилгааныг нэг эх үүсвэрээс авсан учраас нэг нэгээр нь таслах боломжгүй гэдэг. Цахилгааны мөнгөө төлөөгүй айлуудын өмнөөс тогоо тасдуулж хохирч байна. Гэртээ нялх нойтон хүүхэдтэйгээ өнжиж байгаа ээжүүд болон хөгшин настай хүмүүс ч цөөнгүй бий. Түүнээс гадна сарын цахилгааны заалт 300 -500 квТ хүрч, сардаа 35-60 мянган төгрөгийн төлбөр төлж байна. Нарийн учрыг сайн мэдэхгүй ч байгууллага аж ахуйн нэгжийн тарифаар төлбөр авдаг гэж дуулдсан. Манай хоёр байр “Эрдэм” СӨХ-ны  мэдэлд байдаг. 84 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Насандэлгэр гэдэг эмэгтэй СӨХ-ны дарга хийдэг. СӨХ-ны удирдлага  нь сургууль дотор байгаа. Байгуулагдсанаасаа хойш нэг ч удаа иргэдийн хурал хийгээгүй. Оршин суугч Г.Дорж: -Манай хоёр байрны цахилааныг нийтээр нь тасалж байгаад холбогдох албаныханд гомдол гаргасан. Цахилгаан тасрахаар халаалт зогсож, ус тасарчихдаг онцлогтой. Манайх 12 давхарт байдаг, лифт ажиллахгүй болохоор хөгшин настай хүн дээш, доошоо алхаж чадахгүй гэрээсээ ч гарч чадахгүй өнжиж байна. Өмнө нь “Зүмбэр орд” орон сууцны конторын мэдэлд байхад арай гайгүй байсан. Гэтэл “Эрдэм” СӨХ-ны мэдэлд очсоноос хойш цахилгаан тасрах үзэгдэл сүүлийн хоёр сард дөрөв дэх удаагаа болж байна. Цахилгаанаа төлөөгүй хэсэгхэн айлуудаас болж, иргэд хохирч болохгүй шүү дээ . СӨХ нь Орчлон констракшныг буруутгаж байна Ийнхүү иргэд СӨХ-гоо ихэд буруутгаж байлаа. Иймээс бид 84 дүгээр сургуульд байрлах “Эрдэм” СӨХ-ны удирдлагатай уулзахаар тус сургуулийг зорив. Үүдний жижүүр тус сургууль дээр ямар ч СӨХ ажилладаггүй. Харин нийгмийн ажилтан н.Насандэлгэр өнөөдөр ажилдаа ирээгүй байна гэсэн тул утсаар холбогдож 75А, 75Б байруудын талаар тодруулсан юм. Тэрбээр “Би СӨХ-ны дарга нь мөн. Манай хоёр байрны 180 гаруй айл өрхийн цахилгаан нийтээрээ тасардаг гол шалтгаан нь цахилгааны мөнгөө өгөөгүй айлуудын тогийн хязгаарлахад нийтээр нь тасладагтай холбоотой. Учир нь “Орчлон констракшн” энэ хоёр барилгыг ашиглалтад оруулахдаа нэг кодоор эрх авсан юм билээ. Нэг эрхтэй болохоор аль нэгийг нь салгаж цахилгаан таслах боломжгүй гэсэн. Тэгэхээр УБЦТС-д хандахад бид “Орчлон констшракшн”-тай гэрээ хийсэн. Гэрээ хийсэн байгууллага нь хүсэлт гаргах эрхтэй гэж хариу өгсөн. Бас нэг асуудалд нь тус компани цахилгааны төлбөрийн гэрээгээ иргэн, оршин суугч гэдгээр биш өөрийнхөө нэр дээр анх гэрээ хийсэн юм билээ. Түүнээс болоод иргэдийн цахилгааны төлбөр өндөр гарч байгаа. Энэ асуудлыг ч мөн шийдэж өгөхийг хүссэн. Гэвч “Орчлон констракшн”-д энэ асуудлыг нэг тийш болгох хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл бидэнд ямар нэгэн хариулт өгөөгүй байна. Би өөрөө энэ байрны оршин суугч. Тиймээс нэг компанийн хариуцлагагүй байдлаас үүдэн хохирохыг хүсэхгүй байна. Нөгөө талаар оршин суугчид СӨХ сайн ажиллахгүй байна гэж буруутгаж байна. Үнэндээ СӨХ гэдэг тухайн байрны тохижилт, хогны асуудлыг л шийддэг байгууллага” гэв. “Орчлон констракшн”-ы эдгээр хоёр байрны газар өмнө нь 84 дүгээр сургуулийн мэдлийнх байсан ба хэдэн жилийн өмнөөс багш нарын байр баригдана хэмээн хашаа хатган барилгын ажил эхлүүлсэн нь энэхүү  75А, 75Б гэх байрууд аж. Сургуулийн талбайг хувийн байгууллагад өмчлүүлсэн гэх асуудлаар өнгөрсөн хугацаанд тус сургуулийн захирал н.Мартагийн  тухай цөөнгүй мэдээлэл гарч байсан. Гэхдээ бүх зөвшөөрөл хууль дүрмийн дагуу гарсан, ямар нэгэн хахууль мөнгөний асуудал байхгүй хэмээн хэвлэл мэдээллээр мэдээлэгдэж байсан юм. Энэ талаар тус сургуулийн сургалтын менежер н.Лхагвацэрэнгээс тодрууллаа. -Танай сургуулийн зүүн талд байрлаж байгаа  Орчлон констракшны орон сууцны байр баригдсан газар нь танай сургуулийн өмч байсан гэдэг үнэн үү? -Тийм манай газар байсан. Гэхдээ бүх юм хуулийн дагуу шийдвэрлэгдсэн. Тухайн үед манай сургуулийн зүгээс багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Орчлон консракшнтай хамтран  гэрээ хийсэн. Гэрээний дагуу манай сургуулиас тэтгэвэрт гарсан болон одоо ажиллаж байгаа 22 багш ажилчдыг хөнгөлөлтэй үнээр орон сууцжуулсан. Зах зээлийн үнээс 24 сая төгрөгөөр бага буюу 34 сая төгрөгөөр хоёр өрөө орон сууцтай болгосон. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг ингэж шийдэж байгаа нь буруу биш гэж бодож байна. -Сургуулийн нийгмийн ажилтан СӨХ-ны дарга хийж байгаа нь ямар учиртай юм бол? -Манай сургуулийн 22 хүн эдгээр хоёр байруудад амьдарч байгаа гэсэн дээ. Тиймээс нэг дор ажиллаж амьдардаг хүмүүсийн нэг нь СӨХ-гоо хариуцсан нь дээр гэж үзээд нийгмийн ажилтан н.Насандэлгэр багшийг даргаар томилсон юм билээ. Гэхдээ манай сургууль дотор ямар ч СӨХ байрлаагүй шүү. Харин тэр байрнуудын тог цахилгааны асуудлыг бол би мэдэхгүй. Орчлон констракшн СӨХ-г буруутгав Дээрх асуудлаар “Орчлон констракшн”-ы цахилгаан хариуцсан инженертэй холбогдлоо. Тэрбээр “Манай компани дээрх хоёр байрыг ашиглалтад оруулаад хүлээлгэж өгөх ёстой бүх зүйлийг нь шийдвэрлсэн байгаа.  Гэтэл тухайн хоёр байрны СӨХ-ны зүгээс жаахан өр төлбөрийн асуудал байгаа юм шиг байна лээ. Өмнөх СӨХ нь юм уу одоо ажиллаж байгаа нь юм уу сайн мэдэхгүй.  СӨХ-ны өр гэдэг нь зарим айлын цахилгааны мөнгөнөөс үүссэн гэсэн. Тэр хэдэн айл нь л өрөө төлчихвөл эдгээр хоёр байрны тогны асуудлыг шийдчихнэ. Манайх УБЦТС-нд өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ хүргүүлсэн байгаа” гэв. П.Наран Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sarnai:
Тэр насандэлгэр авгай тэтгэвэртээ гарвал олон хун баярлаж нуруу нь тэнийх байх даа гарч буян болоочэ
2013-04-10
Зочин:
Hun muulahdaa l sain novshnuud.ta nar yadaj mungu tulj surchaad olon yum hutsaach.ter hogiin orchlon hhk n ehneesee yuma zuv hiihgui daraan ingej asuudal uusgej bgaa bhgui.mgl iin barilgiin kompaniud yumiig zuv hiih heregtei sh de.
2013-02-28
Han-uul duuregt barigdaj baigaa barilga ni huuchin bair nuraagaad barij bgaa gesen. tgd ter bairand baisan humuusiig aimar daramtalj hohiroodog. tedniig hun gj uzdeggui, deerelhuu company. iimerhuu companiudtai sain zargaldaj temtseh heregtei. ingej deerelhuulj bolohgui shuu mongolchuudaa...
2013-02-27
bas barisan barilga ni chanargui. nurj unahaas naaguur l yum baidag. ajilchidaa bainga solij holij baidag. tegj baij bulhai luiwraa nuudag. neg ochood uulzsan nyagtlan daraa irehed alga bolchihson baidag. iim kompani naidvartai baij chadkuu l bh.
2013-02-27
Orchlon Construction gj ugaasaa luivriin gazar! irgediig asar iheer hohiroodog. zahialga ugsun irged tuylburuu hedhen honogoor hotsroovol aldangi neheed geree tsutalna gj ailgadag hernee bairaa ashiglaltand oruulah hugatsaa hotsorchihood bhad irgeded yamar ch aldangi tulduggvi!
2013-02-27
bas barisan barilga ni chanargui. nurj unahaas naaguur l yum baidag. ajilchidaa bainga solij holij baidag. tegj baij bulhai luiwraa nuudag. neg ochood uulzsan nyagtlan daraa irehed alga bolchihson baidag. iim kompani naidvartai baij chadkuu l bh.
SOX.g shalguulii:
Ter ajillaj baigaa SOX.n shalguulii, bas ter surguuli, orchlong bas,,, hen hendee avilga ogood unen bayjaa biz dee, Shudraga orsoldoonii gazar Magnaid heliii,,,,,,,,,,,
2013-02-26
Ter Nasandelger ni survaljlagch ochikhleer zugtaagaa biz.Utas ruu zalgakhleer avdaggui yum bna lee. neg bol utas ni haalttai bdag
2013-02-26
Эрдэм СӨХ ийг хариуцдаг Насандэлгэр гэж хүн ажилаа хийвэл хийсэн шиг хий хийж чадахгүй бол зайгаа тавь.84-р сургуулийн багш нар Сүмбэр Орд сөхөөс хэрүүл уруул хийж байж авсан юм гэсэн. Авсанаараа дээрдсэн юм алга өдөрөөс өдөрт өнгө зүсээ алдаж байна. Төлбөрөө хугацаандаа хийсэн өрхүүд хохирох ёсгүй гэдэгийг мэдмээр юмдаа. Давхаруудад гаднб хүмүүс орж ирж архи уух хоорондоо зодолдож оршин суугчидын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Хулгана устгалын талаар ямарч арга хэмжээ авахгүй байна.
2013-02-26
ЗОЧИН:
Орчлон констракшн компанид ажилладаг Баттөр инженерийн дипломыг нь шалгаачээ,Худалдаж авсан хуурамч дипломтай юм шиг байгаа юм,Баттөрөө чи дипломаа ЖИНХЭНЭ гэж баталж чадах уу,бас найз бүсгүйтэй минь олон жил явалдлаа,одоо больчих тэгэх үү,гэр бүл үймүүлж хүүхдийг минь бүү өнчрүүлээч,эсвэл би Оюунэрдэнэтэй уулзаж ярилцах уу,Ямартаа ч чи дипломаа жинхэнэ гэдэгийг батал даа,барилгачин менежер гуай,
2013-02-26
шударга:
Энэ Орчлон констракшн компаний захирал Ганзориг чинь өмнө нь өөр нэртэй компанитай байсан нөхөр ш дээ,Хэдэн онд билээ дээ 25р эмийн сангаас өгсөх замд,одоо чингүнжавын хөшөө байгаа газарын зүүнтээ баригдаж байсан барилга нь нурж унасан ш дээ,Тэр үед телевизээр гаргаад л барилга барих эрхийг нь хураана гээд л байсан,дараа нь компанийхаа нэрийг орчлон болгоод дахин барилга бариад эхэлсэн дээ,эхнэрийг нь Солонго гэдэг байхаа,
2013-02-26
Soliorchihson niigem gej manaihiig l heleh baih dee. Negendee saad bolj l baival setgel ni hanadag mongolchuudaa
2013-02-26
ДЭЭР НЬ НЭМЖ ХЭЛЭХЭД ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮН СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ДАРГААР АЖИЛЛАЖ БОЛОХ УУ? ЯАГААД 200 АЙЛЫН АСУУДЛЫГ 20-ИОДХОН БАГШИЙН АСУУДАЛТАЙ ХОЛЬЖ ХУТГАЖ, ХҮЧ ТҮРЭН ЭРХ ДАРХТАЙ ЭЗЭМШИЖ БАЙГАА ЮМ? ОРШИН СУУГЧИД Ч ГЭСЭН ЯАГААД БҮГДЭЭРЭЭ НЭГДЭЖ "БОСОЖ" ЧАДАХГҮЙ БАЙГААН? БУСДАД "ИДҮҮЛЭЭД" СУУХ УУ? "ЦУВЖ ЯВСАН БАРНААС ЦУГЛАЖ СУУСАН ШААЗГАЙ" ГЭДЭГ ШҮҮ...
2013-02-26
Odoo bolioch oo:
Ene surguuli zahiral, SOX, bas orchlon kampani aly aly n bolimoor um aa, humuus hohiroohoo, ter surguuliin niigmiin ajiltan avgai odoo ajlaa ogooch, daldagnaad yu ch hiihgui baij davhar calin avaad, hel am gej buzartai heruulch,,, chaddagt n ajlaa ogooch eee,,, zahiral n esvel ajlaas n halaach, davhar ajil hiine gej u baidagiin,,, ichij amidariyaaaaaaa
2013-02-26
anonymous:
ЭНЭ БҮГД ҮНЭЭЭН, АЛЬ АЛИНДАА БУРУУТАЙ ЗҮЙЛ БАЙНА. ЯЛАНГУЯА ОРШИН СУУГЧДААС ӨНДӨР ТАРИФААР АВСАН ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙН ЗӨРҮҮГ БУЦААН ОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ 420 ХОНОГ 98 ТӨГРӨГӨӨР ТООЦОЖ ТӨЛСӨН МӨНГӨӨ ЦАГТ НЬ ТӨЛЖ БАЙСАН ӨРХ БҮР ЗӨРҮҮГЭЭ АВАХ ЁСТОЙ. УГ НЬ ЗӨРҮҮ МӨНГИЙГ КОМПАНИ ТӨЛӨХ ЁСТОЙ. ӨРХИЙН ЦАХИЛГААНЫГ ИРЭХ 3-Р САРААС ЭХЛЭН ӨРХИЙН ТАРИФААР ОЛГОХЫГ ШААРДАЖ БАЙНА.
2013-02-26
ДЭЭР НЬ НЭМЖ ХЭЛЭХЭД ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮН СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ДАРГААР АЖИЛЛАЖ БОЛОХ УУ? ЯАГААД 200 АЙЛЫН АСУУДЛЫГ 20-ИОДХОН БАГШИЙН АСУУДАЛТАЙ ХОЛЬЖ ХУТГАЖ, ХҮЧ ТҮРЭН ЭРХ ДАРХТАЙ ЭЗЭМШИЖ БАЙГАА ЮМ? ОРШИН СУУГЧИД Ч ГЭСЭН ЯАГААД БҮГДЭЭРЭЭ НЭГДЭЖ "БОСОЖ" ЧАДАХГҮЙ БАЙГААН? БУСДАД "ИДҮҮЛЭЭД" СУУХ УУ? "ЦУВЖ ЯВСАН БАРНААС ЦУГЛАЖ СУУСАН ШААЗГАЙ" ГЭДЭГ ШҮҮ...
123:
хашааны банхар
2013-02-26
зочин:
сөх орчлон 2 нийлэээд тогоо оо айл бүрийн заалтуудыг бичээд хүлээлгэж өгөх хэрэгтэй
2013-02-26
zochin:
75a, b bair ashiglaltand orood 1 jil l bolj bna getel ungu zus ni uduruus udurt unaj bna. Tseverlegee ariutgal muu, bolokh bolokhgui buh yum l ene bairand haragdaj bna. Ortsoor oronguut hulganii shees baasnii uner. 1, 2 davharaar hulgana guij bh jisheetei.SUH tohijilt uilchilgeend anhaardag gej bgaa bolovch yur ajilaa hiideggui. Hulgana ustgah talaar mergejliin baiguullagatai uulzaj uuriig ni togtoolgoj ustgah arga hemjee avmaar bna
2013-02-26
хулхи орчлон:
Орчлон Констракшн угаасаа луйварчид цугласан байдгийн бишүү. Байраа хугацаанд нь ашиглалтанд оруулаагүйн алданг өгөх ёстой тэрийгэ өгөхгүй гэж шууд л хэлж байнлэ. 200 айлын алданг өгөхгүй хэдэн саяар нь луйвар хийж сурцан газар бнлэ. Зүмбэр-Орд гэж СӨХ нь бас луйварчид. 1 жил манаач ажиллуулаагүй байж манаачийн мөнгө гэж авах санаатай. Шүүхэд өгөх гэсэн чинь зугтаад онигоогоо чирж байгаа.
2013-02-26
200 ailiin bairnaas 22-iin l surguulid ogson yum bizde
2013-02-26
зочин:
та нарын өөрсдийн чинь хохь. хүний төлөө байранд орчихсон юм шиг битгий аашла.
2013-02-26
123:
хашааны банхар
SOOX n boli:
Orchlon yaah ve taminee, ter SOOX n odoo bolil doo, chadahgui bol boli, yaagaad ter surguuli medeed SOOXiig n ajilluulaad baidagiin, orshin suugchid n oorsdoo hurlaa hiigeed songoh yostoi shuuuuuuu!!! hurlaa hiij, hiisen ajlaa tailagnaya aa
2013-02-26
Орчлон Констракшн гэж луйварын компани
2013-02-25
Яг үнэн. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн орчмын газар бол нийтийн өмч хөрөнгө болохоос хэсэгхэн зуур тэнд ажиллаж байсан хүмүүсийн хямд байртай болох боломж биш. Яг үнэндээ нийгмийн асуудал шийдэх нэрээр газраа өгч цаана нь нууц наймаа явагддаг. Тэр хямд гээд байгаа байранд нь орохын тулд бас л хээл хахуулийн хэрэг өрнөнө шүү дээ
2013-02-25
ORCHLONGIIN ZAXIRAL NI GANZORIG GEJ NOXOR BDAG MASH XULXI, NYARAV NAYBO-G 2-JILEES XETRYYLELGYI SOLIDOG BARISAN BYX BARILGA NI MUU DEER NI MASH IX AVILGA OGJ ASUUDLIIG DARDAG. OORIIGOO MONGOL SHUUDANGIIN ZORIGIIN DYY GEDEG UM BILEE BID BAIRNII MONGOO AVAX GEJ MAXAA BARSAN DAA...........
2013-02-25
bukh yum oilgomjtoi shuu dee zahiraluud avilgalal avaad gazaraa zardag ni unen l shuu dee mongolchuud teneg bish shuu ATG Hurtsaa ajilaa hiildee neg nam huchnii(AN) tald uilchilhee bolidoo
2013-02-25
jinhene huuliin zavhral haragdaj baina da surguuliin gazar deer barigdsan bol surguuliin buh ajilchid yagaad amidarch boldoggui yum bas soh iin ajliig surguuliin ajiltan hiij baidag ene Mart gedeg zahiralch jinhene akul yum
2013-02-25
shalgaach:
Ene surguuliin zahiraliig bas CØX tei n shalgamaar bainaa. ingej humuus hohirooj bolokhgui sh dee, zahirluudiig er n shalgah heregtei, hichneen jil zahiral hiij ulsiin horongo ideh gesen uls ve??? Arai denduu yum, cever avilgachid,,,
2013-02-25
jinhene huuliin zavhral haragdaj baina da surguuliin gazar deer barigdsan bol surguuliin buh ajilchid yagaad amidarch boldoggui yum bas soh iin ajliig surguuliin ajiltan hiij baidag ene Mart gedeg zahiralch jinhene akul yum
842-р сургуулийн чанх урд талд ву барих нь мэдэгдэхгүй хашаа хатгаад бараг 5 жил болж байна.Хашааг нь манаж байгаа айл гаднаа нойлтой угаадсаа гудамжинд шууд асгачихдаг зун энэ хавьд бороо орохоор маш их ус тогтож манаачийн жорлон замаар нэг урсаж байна. Энэ газрыг хэнд ямар зориулалтаар олгосон болоод өнөөдрийг хүртэл хатгасан хашаанаас цааш гарахгүй байгааг холбогдох газрууд нь судлаж газрыг нь чөлөөлөхийг 18-р хорооны иргэд хүсч байна
2013-02-25
Зочин:
Сургууль цэцэрлэгийн газарыг нэг үед ажиллаж байсан багш захирлууд үндсэндээ байр авах нэрийдлээр авлигаар компаниудад өгч байгаа шүү. Шалгах хэрэгтэй. Нэг үеийн хэдэн хүн хожоод сургуулийн ирээдүйн хувь заяа газараараа хохироод өнгөрч байгаа нь шудрага гэж үү. Урлан бүтээх төв гэж том сургалтын газар байсан инээдэг гавьяат Цэрэндорж бил үү. Инээж байгаад УИХ-ын гишүүн Увс аймгаас гарсан нөхөрт газрыг мөн иймэрхүү байдлаар өөрсддөө байр авч өгөөд алга болсон. Эцэст нь хүүхдүүд хохирч байна. Одоо олон сургууль цэцэрлэг барих газаргүй хичнээн хүн хохирч нэгэн үеийн зальтангууд наймаагаар хожиж байгаа нь буруу. Шалгаач. Хариуцлага тооц.
2013-02-25
Яг үнэн. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн орчмын газар бол нийтийн өмч хөрөнгө болохоос хэсэгхэн зуур тэнд ажиллаж байсан хүмүүсийн хямд байртай болох боломж биш. Яг үнэндээ нийгмийн асуудал шийдэх нэрээр газраа өгч цаана нь нууц наймаа явагддаг. Тэр хямд гээд байгаа байранд нь орохын тулд бас л хээл хахуулийн хэрэг өрнөнө шүү дээ
84 r surguuli zahiral:
Surguuliin zahiral n heseg buleh humuusteigee niileed idej uugaad gazraa zaraad bayjsan gej baigaa, deer n bas boloogui ee SØØH baiguulaadaad bayjij baigaa. Tog taslah bas olon ug helj tailbar tavih ed nart yu ch bish. Niigmiin ajililtan gej SØØH udirdaad yavah zavgui ajil, getel daahgui baij buluu huraana gegcheer yun ch dargand durtai yum be dee ter avgai. Chadahgui baigaa tul naad ajlaa og, ter orcnii uud enee teree gej shineer ashiglaltand orson gemeergui aimshigtai yum bolson baina lee, odoo ichij amidar zahiral gui ter niigmiin ajiltantaigaa,,,,, ZAIL!!! manai bairnaas,,,
2013-02-25
Surguuli deer SUH ni bairlaad baihdaa yahav dee. Yasan davartsan yum be. Ter SUH bairlaj baigaa surguuliin tanhimiig sugarchdiin songon, duguilangiin bair bolgoj ashiglah baisan baihdaa. tststststs
2013-02-25
iim muusain bertegchin pizdanuud khaa saiguy baidag tulburuu khiiji chadakhguy yum bol pizdanuud geree bariad suuna biz ikhenkh ni khuduunii durakuud baidag
2013-02-25