
Булган аймгийн төвд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн орчим 82 настай иргэн Л-ыг гэртээ байх үед хүүг нь худгаас ус авахаар явах хооронд амь насыг санаатайгаар хохироож, ширээн дээр байсан мөнгөн аягыг авч явсан онц хүнд гэмт хэрэг гарсан. Орхон аймгийн цагдаагийн газрын ажилтнууд уг гэмт хэргийг Завхан аймгийн харьяат 31 настай, эрэгтэй А гэгч шунахайн сэдэлтээр үйлдсэн болохыг илрүүлэн нотлох баримтаар тогтоосон байна. Гэмт этгээд нь урьд өмнө хулгайн хэрэгт ял эдэлж байхдаа хорих ангиас хоёр удаа оргон ял нэмүүлж шийтгүүлж байсан ба 2012 оны долдугаар сард хорих ангиас суллагдсан аж. А нь хорихоос суллагдсанаас хойш Орхон, Дархан, Завхан, Төв аймагт хүчин, дээрэм, хулгайн гэмт хэрэг үйлдсэнээс гадна гэртээ байсан эмгэний амь насыг хохироосон болохыг цагдаагийн ажилтнууд тогтоож, мөрдөн шалгаж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ