Б.Бат-Отгон: ШУТИС-ийг шалгаж болно

img

ШУТИС-ийн оюутнуудын сургалтын төлбөрийг хуучин удирдлагууд нь арилжааны банкнуудад хадгалуулж хүүг нь завшсан гэх мэдээлэл өнөөдрийн  зарим сонинд нийтлэгдсэн юм. Эл мэдээллийг АТГ--ас тодрууллаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар их, дээд сургуулийн оюутнуудад сар бүр 70.200 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Эл журам өнгөрөгч жилийн нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн юм. Тэгвэл энэхүү оюутны тэтгэлэгтэй холбоотой гомдол санал АТГ-т  ирэх болсноор  тус газраас зарим их, дээд сургуулийг шалгалтад хамруулжээ. Шалгалтын дүнгийн талаар ч  АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон дараахь мэдээллийг өгч байна.

-Шалгалтын явцад ямар зөрчил илрэв?

-Их, дээд  сургуульд суралцагчдад сар бүр олгодог 70.200 мянган төгрөгийг цаг хугацаанд авч чадахгүй байна гэсэн гомдлын мөрөөр нийт төрийн өмчийн 6, хувийн хэвшлийн 14 их, дээд сургуульд  манай АТГ-аас шалгалт хийсэн. Шалгалтад хамрагдсан сургуулиудаас 11 нь оюутнуудын тэтгэлгийг цаг тухайд нь олгоогүй 300 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа зөрчил илэрсэн. Их, дээд сургуулийнхан оюутнуудыг тэтгэлгийг хугацаанд нь тавиагүй тухайгаа "Хичээл тасалдаг, шилжсэн" гэх зэрэг тайлбарыг хийж байна. Журамд иймэрхүү үндэслэлээр суралцагчдын тэтгэлгийг өгөхгүй байх тухай заагаагүй.

Түүнчлэн оюутнуудад 70.200 төгрөг шилжүүлэхээс 70 мянгыг нь өгсөн  нь тохиолдол ч бий. Манай зүгээс шалгалтаа дуусгаад өнгөрөгч долоо хоногт суралцагчдын данс руу 70.200 төгрөгийг нь шууд шилжүүлж байх зөвлөмжийг салбарын сайдад нь хүргүүлсэн. Өнгөрөгч  2012 оны есдүгээр сараас эхлээд оюутнуудтай  холбоотой  мэдээллийн сан үүссэн учраас хүндрэл учрахгүй тэтгэлгийг  шилжүүлэх боломжтой гэж үзэж байна.

-Эрүүгийн шинжтэй зөрчил шалгалтад хамрагдсан сургуулиудаас гарсан уу?

-Ноцтой зөрчлийн хувьд Урлах эрдэм дээд сургууль, Цахим дээд сургууль дээр гарсан. Эдгээр сургуульд  нарийвчилсан шалгалтыг хийх талаар  холбогдох хуулийн байгуулагад  зөвлөмж хүргүүлсэн

 Тодруулбал, Урлах эрдмийн хувьд олон сая төгрөг суралцагчдад олгосон гэх боловч баримт байхгүй. Бэлнээр хүлээж авсан гарын үсэгтэй баримт ч  байхгүй.  Цахим дээд сургуулийн хувьд  захирал нь оюутнуудад олгох ёстой мөнгийг өөрийн хувийн данс руу шилжүүлсэн зэрэг зөрчил илэрсэн.

ШУТИС-ийн хуучин удирдлагууд оюутнуудын сургалтын төлбөрийг арилжааны банкинд хадгалуулж улмаар хүүг нь завшсан гэх мэдээлэл байна. ШУТИС-ийг шалгасан уу?

-ШУТИС-ийн хувьд өнгөрсөн долоо хоногийн шалгалтад хамрагдаагүй. ШУТИС-тай холбоотой гомдол мэдээлэл хараахан  манайд ирээгүй байна. Хэвлэл мэдээллийг хэрэгслээр гарсан мэдээллийг үндэслэн шалгаж болно.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг шалгах хэрэгтэй, Эд ч бас зүгээргүй.Их хүүхдүүд гардаг. Тэдний тэтгэлэгийг аваад үлддэг.Хан уулд байдаг BAZ school мсүт маш замбараагүй Захирал хь хэнэггүй нөхөр, нягтлан нь шуналтай дандаа мөнгө суутгадаг
2013-02-26
Эрхэм сайд Л. Гантөмөр танаа:
Энэ олон Их дээд сургуулиудыг яагаад ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ гэх удирдлагатай байлгаад байгаа юм бэ. Тэр томилгоог нь хурдан хийгээч ээ. Өөртөө ашигтай бас мөнгө угаадаг хувилбарын хүнийг хүлээгээд байгаа юм уу. Энэ их хүлээлт удаашрал чинь сургуулиудын ажлыг зогсонги байдалд оруулж байна шүү дээ. ШИНЭЧЛЭГЧ БОЛ ЦАГ ХУГАЦААТАЙ ӨРСӨЛДӨГЧИЙГ хэлдэг, Түүнээс биш занхайгаад залхагнаад нойрмоглохыг хэлдэггүй юм шүү, 3 сард багтаан томилж ажилд нь оруулж жигдрүүл Сайд минь
2013-02-26
Yadarsan ard:
Yadarsan oyutan gedeg hudal.Zadarsan ni olon baidag yum daa.
2013-02-26
ШУТИС ийн удирдлага ч айхтар луйвар хийсэн байна лээ.
2013-02-26
Zochid:
Ene shuud ugdug chin buruu sh dee huvi in surguulid oyutan nertei ter mungiig l avah gj dans tai hiicheeld irdeggui oyutnyyd zun duu sain sursand n uramshuulal bolgoj uguh n zuv shuu dee Ene oyutnyyd denduu davarsan usan tolgoitnuud
2013-02-26
Зочин:
Шуналтангууд ядарсан оюутнуудын 70 мянган төгрөгийг хүртэл идэх гээд шүлсээ саврируулаад байх юмаа.Их дээд сургуулийн удирдлага багш нар өндөр цалинтай дээрээс нь оюутнуудад ном сурах бичиг нэрээр шахаа хийж өчнөөн нэмэгдэл мөнгө олдог хүмүүс байж ичих эмээх гэж байхгүй болжээ
2013-02-25
Yadarsan ard:
Yadarsan oyutan gedeg hudal.Zadarsan ni olon baidag yum daa.
fdhdhdh:
emshuis iig shalgaachee,70 aa avaagui manai surguulinhan olon sar boljina,
2013-02-25
nuuts:
urlah erdem bol uneheer nootoi surguli ni unen. sn shalgaj zohih arga hemjeeg avah heregtei. oyutnuud 2.200.000 togrogoor surdag hernee hajugar ni hcheelin heregleld sard 200.000g urdeg. deer ni 70200 bish 70000aa avah gj boon yum boldog .
2013-02-25
maya:
Anonymous guai! ehleed zuv bichij sur! DARAA NI GOMDLOO ILERHIILJ SUR! udirdlagiig chin umuurch bicheegui um shuu gedgiig oilgooroi modon tolgoi mini!
2013-02-25
ккк:
Бүх шатны сургууль колложийн захирлуудыг шалгах хэрэгтэй миний мэдэхээс дорноговийн захирал авгай бол хангалттай идлээ ханахгүй идсээр л..
2013-02-25
Цахим. захирал нь Ринчин багш бол манай зун юм гулгуулдаг эвгуй зуршилтай хун дээ
2013-02-25