Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэнэ

img

Өнөөдөр     Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болж байна. Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2” хөтөлбөрийн санхүүжилтийн хэлэлцээр болон “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг  хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм байна. Мөн  Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бэлчээрийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх , Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг судалж , санал дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонсохоор төлөвлөгдсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ