Үндэсний мэдээллийн төвд
11.00 цагт ”Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хүн амины хэрэг гарсан уу?” сэдвээр иргэн Ц.Гүнтэв хэвлэлийн хурал зарлажээ.
12.00 цагт Бамбайн хордлогоос болж нүдний өвчтэй болсон охины ээж О.Нэрэнтуяагийн хамт ард түмнээсээ тусламж хүсч мэдээлэл хийнэ.
"Монгол ньюс" мэдээллийн төвд
11.00 цагт Монголын шатрын холбооноос ОУШХ-ны ерөнхийлөгч К.Илюмжиновын айлчлал болон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, дэлхийн өндөр зэрэглэлтэй эмэгтэй шатарчдын “Гранпри” тэмцээнийг Монголд зохион байгуулахтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нүүдэлчдийн өвөл-2013” наадмын талаарх мэдээллийг сонирхоорой.
13.00 цагт Монголын хэрэглэгчийн эрх, боловсролын холбооноос хэрэглэгчийг төөрөлдүүлдэг хүнсний бүтээгдэхүүн худалдаалах боломжийг хаах асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
14.00 цагт МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Б.Амарсанаа өөрийнх нь талаар хэвлэлээр гарсан ташаа мэдээлэлд няцаалт хийнэ.
ССАЖЯ-нд
11.00 цагт “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ