
“Барселона” багийн хөлбөмбөгчид Испанийн цомын төлөөх хариу тоглолтод Мадридын “Реал”-тай учрахдаа илүү чанартай тоглолтыг үзүүлэх ёстой бөгөөд 0:0-ээр хайнцах учиргүй юм гэж довтлогч Лионель Месси үзэж байна.
“Бид Аваргуудын лигт “Милан” багт ялагдсаныхаа дараа “Севилья” багтай амаргүй байх болно гэдгийг мэдэж байсан. Миний биеийн байдал сайн байгаа бөгөөд цаашид тоглохыг хүсч байна. Цомын төлөөх тэмцээнд бид “Реал”-тай сайн тоглох ёстой. 0:0-ээр хайнцах ёсгүй юм” гэж Месси өгүүлэв.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ