Цагаан захтнуудын хэрэг юу болов

img

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс албан тушаал, эрх мэдлээ урвуулж, компаниудад татвараас зайлсхийх боломж олгосон, авлига авсан гэх үндэслэлээр Татварын Ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг эрүүгийн хэрэгт татан шалгаж эхэлсэн юм.

Тэгвэл Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд түүний хувийн компанийг шалгахад татвараас зайлсхийсэн, гэмт хэргийн шинжтэй ноцтой баримтууд байгааг илрүүлж Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлжээ.

Улмаар УМБГ-аас АТГ-т шалгагдаж буй Ж.Батбаярт  дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ. Эх сурвалжийн мэдээллээр Ж.Батбаяр Туул голын эрэг дагуу хайрга олборлох үйл ажиллагаа явуулдаг “Булган газар” хэмээх компанийг худалдан авч, хувьцааных нь 50 хувийг эзэмшиж байсан аж.

Эл компанийн  улсад төлсөн татварын мэдээллийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд шалгахад гэмт хэргийн шинжтэй, татвараас зайлсхийсэн ноцтой баримтууд байгааг тогтоожээ. Улмаар Ж.Батбаяр нарт Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар их хэмжээний татвараас зайлсхийж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн сэжигтнээр шалгаж эхлээд буй гэнэ.

Түүний өмнө нь холбогдсон хэргийн хувьд өнгөрсөн оны аравдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс албан тушаал, эрх мэдлээ урвуулж, компаниудад татвараас зайлсхийх боломж олгосон, авлига авсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Улмаар 2000 гаруй компанид НӨАТаас зайлсхийх боломж олгосон байж болзошгүй хэмээн шалгаж байсан юм.

Мөрдөн байцаалтын явцад НӨАТ-аас компаниуд зайлсхийхэд оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлийг нь тусгаарлаж, авлига албан тушаалынх нь хэргийг АТГ-т шалгаж буй.

Түүнчлэн уг хэрэгт тус газрын Хяналт,шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, татварын байцаагч Н.Бямбасүрэн, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэгт татан шалгаж эхлээд багаггүй хугацаа өнгөрч байна.

Тэднийг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой олон тэрбум төгрөгийн татварыг нуун дарагдуулсан, авлига авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээллээр тэдний холбогдсон хэргүүд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад нэлээд ээдрээтэй, хугацаа шаардахуйц, гадаад, дотоодоос баримт мэдээлэл цуглуулах шаардлагатай. Дээр нь банк санхүүгийн байгууллагатай холбоотой мэдээлэл авах зэрэг ажиллагаатай холбоотой нэлээд хугацаа шаардагдаж байгаа аж. Тодруулбал, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүх, Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, татварын байцаагч О.Бямбасүрэн болон Ч.Гансүхийн хүү Г.Ганзул нарыг Авлигатай тэмцэх газраас баривчлан шалгаж буй.

 Тэднийг бусдаас авлига авсан, мөнгө угаасан, хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй гэдэг шалтгаанаар цагдан хорьж шалгаж эхэлжээ. АТГ-ын олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн П.Билгүүн “Татварын ерөнхий газрын дарга нарын нэр холбогдсон энэ хэргийг өнгөрсөн баасан гарагаас эхлэн шалгаж байгаа учраас одоогийн байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Уг хэрэгтэй холбогдуулан зарим албан тушаалтныг нэмж шалгана” гэв.

Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга Н.Гансүх нь байцаагч н.Бямбасүрэнгийн данс руу 1-2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн, түүнчлэн Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсий дарга Н.Энхбат эхнэр н.Охиноогийнхоо дансанд дөрвөн сая ам.доллар хууль бусаар төвлөрүүлсэн байсныг АТГ-ын ажилтнууд илрүүлжээ.

Гэхдээ хэдий хэмжээний мөнгө шилжүүлснийг нарийн тогтоогоогүй байгаа аж. Ч.Гансүхийг Төв аймгийн цагдан хорих ангид,  Д.Энхбат, О.Бямбасүрэн, Г.Ганзул нарыг хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм байна. Өмнө нь Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг арав гаруй аж ахуйн нэгжийн татварын өрийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хөнгөлж барагдуулсан, их хэмжээний НӨАТ-ын падаан хууль бусаар ашигласан хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон юм

. Улсын төсөвт төвлөрүүлэх ёстой байсан татварыг нуун дарагдуулсан, авлига авсан байж болзошгүй гэх хэрэгт дээрх нэр бүхий хүмүүсээс гадна олон албан тушаалтан холбогдож магадгүй аж.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүх нь байцаагч О.Бямбасүрэнтэй дотно харилцаатай байдаг бөгөөд үүнийг нь ТЕГ-ын ажилтнууд ч анддаггүй аж. Тэрбээр албан тушаалаа ашиглан нууц амрагийнхаа дансанд ил далдаар их хэмжээний мөнгө байршуулсан байжээ. Н.Энхбат өмнө нь Баянгол дүүргийн Татварын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд мөн л авлигын хэрэгт холбогдон ажлаасаа халагдсан аж.

 Харин Ч.Гансүх нь ТЕГ-т 21 жил ажиллаж байгаагаас сүүлийн 12 жилд уг албыг хашиж байсан байна. Ийнхүү улсын хөрөнгийг шамшигдуулан хувьдаа завшдаг “цагаан захтнууд”-ын хэрэг шил дараалан илэрч эхэллээ. Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай ойрын өдрүүдэд гадаадад томилолтоор явж байгаа аж.

 Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Солонгот:
Ардын намынхан та нар битгий улс төржүүлээд бай гэухуулаад ббайгаагийн цаана татвар тологчдийн мөнгийг албан тушаалаа ашиглаж идэх гэсэн нууц лууйвар байдаг.
2015-04-12
zochin:
yuch medeegvi baij hvnii muud durlahaa boliochee
2013-03-21
ene niigem buruu zamaar yawj bsnii tod jishee tanii onoodriig hurtel tsugluulsan bosgoson chini nuran ubaj bn daa mongold amin huwia bodogch nar yamar ih boloo ve?
2013-02-28
иргэн:
дургүй хүрмээр юмаа, татвар төлөгчдийн мөнгө төрийн албан хаагч сэтэртэй нөхрийн хувийн компанид орж,цулайтлаа баяжаад л юу гэсэн үг вэ?Цалингаа авна авлига авна хулгай хийнэ хэлэх ч үг алга даа.Хөрөнгө мөнгийг нь өөр хүний нэр дээр шилжүүлэхээс нь өмнө улсын орлого болгож, бүр төрийн албан хаагчдын хууль бус аргаар олсон хөрөнгөөр нэг хэсэг цэцэрлэг, асрамжийн газар байгуулсан ч болох нээ.яагаад болохгүй гэж
2013-02-27
ЭНЭ МАН ГИЙН ЗАСАГЛАЛЫН ҮЕД АРАЙ ХЭТЭРЧЭЭ "НӨГӨӨ ХЭТРЭХ Ч АЛЬ ЭРТ АМАН ХҮЗҮҮН ДЭЭРЭЭ"ГЭГЧЭЭР АЛЬ 2000 ОНООСХОЙШ БҮХ ШАТАНДАА ЧАДЛЫХАА ХИРЭЭР ХУЛГАЙЛЖ ЗАВШСАН НЬ ОДОО БҮХ САЛБАРТ ИЛЭРЧ ЭХЭЛЛЭЭ АТГ ЫН ОРОН ТООГ НЭМЭХГҮЙ БОЛ БАРАХГҮЙ БАЙХАА
2013-02-27
pol:
mongold oor hiigem heregetei yu gej nerlehn hamaagui ene ynzaaraa udahgui buh talaaraa suurene.
2013-02-27
Zochin:
Үндэсний Татварын Ерөнхий газар гэдэг нэр одоо байхаа албан ёсоор больсон. Татварын ерөнхий газар гэдэг нэртэй байгууллага.
2013-02-26
Пизда татвар толно гэхээс дургуй хурэх юм ийм лаларын хулгайч царайтай пиздаануудын хоолыг жирийн шудрага иргэд хлс цусаараа бэлдчих юм даа новш гэж
2013-02-26
иргэн:
Төрийн алба төрлийн алба болсон гэдэг. Нийлээд л идэж ууж суудаг болоо шив дээ.ҮТЕГ-ын удирдлагууд эхлээд энэ албыг яаж хөл дээр нь босгох вэ, яаж бэхжжүлэх вэ, яаж боловсон хүчин бэлдэх вэ, яаж чадваржуулах вэ, яаж татвар төлөгчидөд татварын талаархи зөв сэтгэлгээг суулгах вэ гэж тархиа ширгээж, ажилладаг байсан юм. Харин 2000 оноос Зориг гэдэг даргын үеэс жинхэнэ яаж өөртөө ашигтай ажиллах вэ, Хэнийгээ ажилаар хангах вэ, Хэнийг гадаадын ямар оронд зугаалуулах замаар явах вуулах вэ,хэнийг юугаар шагнуулах вэ гэдэг нь хувийн,бөгөөд бизнесийн шинж байдалтай болж ирсэн дээ.Одоо бүр давраад нөгөө хэрэгжүүлэх ёстой хууль тогтоомжоо буруугаар мөрдөж мөнгө кармаалдаг болсон юм шиг байна.Уг нь их л гоё юм ярьдаг дарга нар байсан юм.Цаанаа шал өөр юм бодож явдаг байж дээ.Ер нь тэгээд зориг даргаас эхлээд бүх дарга нарын "НО"-г харин Гансүх дарга мэддэг гэсэн яриа байдаг юм шүү. Тэр одоо бүх үнэнийг илчлэх магадлалтай бишүү.
2013-02-26
ЮУ Л БОЛ:
ПРОКУРОРУУДЫГ Ч ШАЛГАХАД ГЭМГҮЙ Л ДЭЭ. ТЭД Ч БАС ШУДАРГА БАЙХ НЬ ЮУ Л БОЛ
2013-02-26
hi:
tsagdaagiihaniig bas davhar shalgah hergtei shuu
2013-02-26
Гааль:
гаалийнхэн бол аймаар байх оо .Байнга идэж уугаастай шүү дээ
2013-02-26
SHALGAAD BVL IH CH YUM GARJ IRNE DE
2013-02-26
Зочин:
Төрийн албан хаагч хаанаас их мөнгө олж компани худалдан авах билээ. Ойлгомжтой. Зөвхөн цалингаар бол бүтэхгүй. Эхнэр хүүхд бизмесмен гээд олон юм ярьдаг. МАН хэзээ ч мөнгө хандивлаагүй хүнийг дэвшүүлэхгүй. Ер нь их л бузартсан төр,намууд. 2,3өрөө байшин зүгээр авах бол асуудал биш байхаа. Сайн шалга их юм гарна аа.Уг нь нэлэнхүйдээ ийм байдалтай байгаа бололтой. Ард иргэд ядуу байгаад байгаагийн нууц мөнгөний донтонгууд албан тушаал атгаад намаар хамгаалуулаад байдагт оршино. Ямар сайндаа УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ баригдахгүй бол хэрэгтэн биш гээд улайраад хууль батлуулах билээ. Цагаандаа гарч байна аа.
2013-02-26
doorkh zochintoi sanaa neg baina. Neeree togloj suuhaas uur ajilgui humuus murtluu bas daramtlahdaa sain.
2013-02-26
зочин:
Татвар, гааль, мэргэжлийн хяналтынхан бүгдийг нь нарийвчлан шалгавал таарна. Зүгээр сууж компьютер тоглохоос өөр хийх ажилгүй шахам байж татвар төлөгчдийн мөнгөнөөс шимэх мөрөөрөө шимээд явж байхгүй элдвээр дарамталж торгуулийн мөнгө авч өөрөө халааслана. бас дээр нь татвар төлөгчдийн мөнгөнөөс тэрбум турбумаар нь хулгай хийдэг юм байна. Ажлын байрны тоог нь хасах чиглэлээр хянаж үзээд, хахууль авах, хулгай хийхийг бодох байтугаа бие засах чөлөөгүй ажиллуулах хэрэгтэй юм байна.
2013-02-26
сй:
чааваасдаа ҮТЕГ гэж бичээчээ тагнуулын ерөнхий газар гэж уншигдаад байнашдээ
2013-02-26