Татварын ерөнхий газраас тайлангаа ирүүлээгүй барилгын салбарын аж ахуйн нэгжийн нэрсийг зарлалаа.
Үүнд,“Энэрэл интернэшнл” ХХК, “Шинэ мөрөөдөл” ХХК,“Осиб” ХХК,“Чантай” ХХК ,“Байгуулалт” ХХК болон иргэн С.Артаг, Б.Чинтулга, Б.Санчир, Б.Даваасүрэн нарын иргэн аж, ахуйн нэгж багтсан байна.
Дээрх аж ахуйн нэгжүүд 1-8 тэрбум төгрөгийн өртөг бүхий барилгын ажил гүйцэтгэн, захиалгаар барилга бариулсан ч татварын тооцоогоо хуулийн дагуу хийгээгүй бөгөөд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэх “Х” тайланг Татварын ерөнхий газарт ирүүлжээ.
Н.Бүжин