
Ангараг гарагийн судалж байгаа “Кьюриосити” аппарат дуулиант олдвор олсон тухай мэдээлэл Интернэтэд гарчээ. YouTube-т тавигдсан дүрс бичлэгт амьтны араг ястай төстэй нэг зүйл харагдаж байна. Ангарагийн чулуурхаг гадаргууд шурган орсон сүүлний хэсэг руу шилжиж байгаа нурууны ясны дүрсийг зургаас харж болно. Хэрвээ энэ нь эртний амьтны араг ясны үлдэгдэл гэдгийг нотолбол Ангарагт амьдрал үнэхээр байсан, одоо ч байж болохыг уг олдвор нотлох болно. Гэвч энэ нотолгоо нь гагцхүү нүдэн баримжаагаар харагдаж буй материалд үндэслэж байгаа учир одоогоор магадгүй л гэсэн дүгнэлт хийж болох юм.
Ангарагийн гадаргуугаас дуулиант олдвор олсон тухай мэдэгдлийг түрүүнд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд нэг бус удаа нийтэлж байсан. Урагдсан гялгар ууттай төстэй зүйлийг өнгөрсөн оны аравдугаар сарын долоонд олсон байна. Гэтэл эрдэмтдийн таамаглаж буйгаар энэ нь сансрын аппаратаас өөрөөс нь унасан ялтасны хэлтэрхий байжээ. Ангарагийн хөрсний химийн найрлагад шинжилгээ хийх явцад органик молекул илэрсэн гэх мэдээ сүүлд нь Интернэтэд бас гарсан юм. Гэвч эрдэмтэд энэ мэдээг няцаажээ. НАСА-гийн мэргэжилтнүүд шинэ олдворын талаар одоогоор тайлбар хийхгүй байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ