“Борлуулалтын сүлжээний төлбөрийн тогтолцоо” сургалт боллоо

img

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулалтын сүлжээгээр дамжуулан дотоод зах зээлд нийлүүлэхэд гэрээний нөхцөл төлбөрийн нөхцөл, гүйлгээг хянах тал дээр олон асуудлууд тулгардаг. Энэ талаар бизнес эрхлэгчдийн мэдлэгийг дээшлүүлэхэд нэмэр болох үүднээс “Борлуулалтын сүлжээний төлбөрийн систем” семинарыг Хөдөлмөрийн Яамны Жижиг Дунд Үйлдвэрийн Хөгжлийн Газар, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулав. Уг семинараар сүлжээ дэлгүүрийн бүтээгдэхүүний борлуулалт, бараа бүтээгдэхүүний үлдэгдэлд тавих хяналт ба төлбөрийн нөхцөлийн зэрэг асуудлуудаар Жайка олон улсын байгууллагын сайн дурын ажилтан, бизнесийн зөвлөх J Ekeda сургалт явуулах юм. Сургалтад үйлдвэр худалдааны байгууллагын менежер, супермаркет, сүлжээ дэлгүүрийн IT хариуцсан мэргэжилтэн, худалдааны байгууллагын нягтлан санхүү бүртгэл хариуцсан ажилтнууд хамрагджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ