
“Тийн ялгуусан”хэмээн Усан могой жилд говийн тавдугаар Догшин хутагт Данзанравжаагийн хойд дүр тодорно гэсэн аман яриа олны дунд тархаад байсан аж. Тэгвэл энэ сарын 20-нд Дорноговь аймгийн Хөвсгөл сумаас Равжаа хутагтын хойд дүр тодорсон байна.
Равжаа хутагтын хойд дүрээр О.Ууганбаяр хэмээх залуу тодорсон бөгөөд Хамарын хийдэд тав орчим жил шавилан суусан нэгэн гэнэ. Тэрбээр маргааш Энэтхэг улс руу явж Далай ламаас адис авах бөгөөд энэ үеэр Говийн ноён хутагтын V дүр О.Ууганбаяр мөн болохыг бурханы шашны тэргүүн олон нийтэд айлдах юм байна.
О.Ууганбаяр болон түүнийг дагалдан яваа Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг нарын албаны хүмүүс өнөөдөр Энэтхэг улсын нийслэл Дели хотод очсон гэнэ.
О.Ууганбаяр нь Энэтхэг улсын Хубли хотод шашны эрдэмд суралцаж байсан ба Дорноговь аймгийн Хамрын хийдэд тав орчим жил шавилан, бурхны номонд суралцаж байгаа, 26 настай залуу ажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ