Японд Боингийн нислэгүүдийг цуцлав

img

ЯпоныAll Nippon Airways” компани Боинг 787 онгоцны бүх нислэгүүдийг наад зах нь ирэх тавдугаар сар хүртэл цуцлаж байна. Энэ нь өмнө гарсан Боинг онгоцтой холбоотой асуудлуудаас үүдэлтэй гэж албаны эх сурвалж мэдэгдлээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Боингтой холбоотой олон асуудал үүсч хэд хэдэн оронд олон тооны зорчигчтой нислэгүүд саатах, ослын буулт хийх зэрэг үйлдлүүд гарсан. Эдгээр нь ноцтой осол аваар, техникийн гэмтэл байгаагүй ч тэжээлийн аппаратад асуудал үүссэн байжээ. Японд нислэгүүдийг цуцлах болсон шалтгаан нь тэдгээр онгоцуудад шалгалт хийж техникийн бүрэн бүтэн байдал болоод өмнө нь алдаа зааж байсан системүүдийг дахин шалгах юм. Энэ ажлын хүрээнд ирэх дөрөв болон тавдугаар сард нислэгтэй байсан 1700 гаруй онгоцонд шалгалт хийхээр болов. Энэ нь хамгийн их зорчигчтой үе буюу японы “Алтан долоо хоног”-ийн баярын үеэр тохиож байгаа нь иргэдэд хүндрэл учруулахын зэрэгцээ бусад тээврийн хэрэгслүүдийн ачааллыг нэмэгдүүлэх шалтгаан болж байна. Эдгээр 1700 рейс нийт 3600 нислэг цуцлагдана. “All Nippon Airways” компанийн төлөөлөгч энэ мэдэгдлийн дагуу иргэдэд хандан “Онгоцны нислэгүүдийг цуцлах болсон энэ үед “Алтан долоо хоног”-ийн баяр тохиолдож байгаа нь тийм ч таатай биш байна. Гэхдээ бид зорчигчдынхоо аюулгүй байдал  амь насыг хамгаалахын тулд энэ алхмыг зайлшгүй хийж байна” гэв. Нислэгүүд цуцлагдахтай холбоотойгоор багагүй санхүүгийн асуудал үүсэж байгаа. Үүнээс болж “All Nippon Airways” 1.4 тэрбум орчим иенийн  алдагдал хүлээх юм. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yu bichtsiin bee, yun 1700 reis, 3600 nisleg ene ter, tegsenee 1700 ongots baihgui
2013-03-14
1700 reis bailgui dee.teneg pizda yum unshdaggui setguulchid.Naranbaatariin Tuhai sonsood mash gashuudaj bna.
2013-02-26
Бойнг 787 онгоцыг ердөө 40 гаруйхныг л дэлхийн зах зээлд нийлүүлсэн шүү дээ. Арай ч залах юм аа.
2013-02-26
Zochin:
Japan bayan bayan gexdee Boeng 787 gedeg xeleg 1700 baina gedeg xudlaa baixaa
2013-02-26