Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болов

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Монголын бизнесийн зөвлөл, Эрдэнэс Монгол ХХК, Монголын үндэсний уул уурхайн ассоциац, Пибоди Энержи ХХК, Багануур ХХК, Оюутолгой ХХК, Энержи ресурс ХХК, Алтан Дорнод Монгол ХХК, Монголын алт ХХК, Аспайр Майнинг ХХК, Мо-Эн-Ко ХХК, Ориго Партнерс, Англо-Америк зэрэг хувийн хэвшлийн байгууллага, Монголын хүрээлэн буй орчны зөвлөл, Хил хязгааргүй алхам, Байгаль орчны иргэний зөвлөл, Иргэний эвсэл, МУИС-ийн зарим багш нар зэрэг иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөлөл, Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, ҮАБЗ, Уул уурхайн хүрээлэн, SMI, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг төрийн байгууллага, Махони Лиотта, Лимэн Лишү, Легал Консалтинг, Минтер Эллисон, Ананд Батзаяа фирм зэрэг хуулийн фирм, Дэлхийн банк, Германы хөгжлийн хамтын ажиллагаа зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцож хуулийн төслийн талаар байр суурь, санал бодлоо илэрхийлцгээв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэлцүүлгийг хөтлөн явуулж Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой сэдвээр үг хэлсэн юм. Тэрээр Монгол Улсын ашигт малтмалын салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарах зүйлс, лицензүүд, уул уурхайн компаниудын улсын болон нийгмийн өмнө хүлээх хариуцлагын талаар хэлсэн үгэндээ дурдлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

p:
эдийн засгийн алуурчдаар хэлэлцүүлж саналыг нь аваа юу? монголын төлөө дуу гардаг эрдэмтэд алга шив
2013-03-01
elbege medeej hubi hurtsen ni ilt shuudee ard tumnee teneg gj bodood ingej yariad bgaa yumuu iim l haramsaltai yum yariad bgaan est tuuh haruulah bhaa oyutolgoin gereeg odoo uurchilbul zub jishig togtono
2013-02-28
ta mongol ylsiin eronxiilogch yum yy rio tintogiin toloologch yum yy tanii yarisand hen ch itgehgvi
2013-02-28
Elbegee bol enhbayaraas dutahgui l luivarchin shuu dee xoxo. Shunaldaa hutlugduud enhbayaraa jiichihsen bolhoos bish, ebee ch dee. mongolchuudiig hoshigoruulj baidag l ar nuruugaar hiideg gar daa. Avilga-iig anh tsetsegluulsen humuus bol ebee bolon tuunii good.
2013-02-28
eronhiilogchoo tanii ajil am zorj baigaag bid bvd harj bna. ard tvmenlvvgee harj ajilaa hiihgui bol toiron hvreelsen nohdvvdee harj ajil yvahgvi shvv
2013-02-28
eronhiilogch gej amia bodson hvn uls ornoo gedgiimuu er ni hiisen bvteesen sanaachilsan ajil bhgui hiisen bvteesen ni jul ajil hiij bgaa sh dee amia bodson hvn bna doo
2013-02-28