
Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч, эрүүлийн хамгаалахын гавъяат ажилтан, доктор Д.Загдсүрэнг МҮОХ-ны мөнгө хөрөнгийг шамшигдуулсан хэмээн зарлаж, нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлэхээр захиалгат гүтгэлгийг тараасаар байна.
Авлигатай тэмцэх газраас 2-р сарын 22-ны өдөр түүнийг саатуулаад байгаа нь үнэн боловч буруутай эсэхийг зөвхөн шүүх байгууллага эцэслэн тогтоодог билээ.
Манай салбарт байгаа зарим албан тушаал, эрх мэдлийн донд автсан хүмүүс 2004 оноос эхлэн МҮОХ-ны эргэн тойрон дахь газар, Спортын анагаах ухааны төвтэй холбогдуулан гүтгэлэг явуулах, нийгэмд сөрөг уур амьсгал бүрдүүлэх, ОУОХ-нд үндэслэлгүй мэдээлэл явуулах, хийж бүтээснийг нь илт үгүйсгэх зэргээр удаа дараа увайгүй аашилж байгаа билээ.
Иймд Спорт- Олимпизмийн гэр бүлийн гишүүд бид энэхүү асуудлын үнэн мөнийг яаралтай шударгаар шийдвэрлэж өгөхийг хуулийн байгууллагаас, эцсийн шийдвэрийг шүүхийн байгууллагаас гаргаагүй байхад буруутай мэтээр ташаа мэдээлэл цацахгүй, хүмүүсийн хооронд улайм цайм нэг талыг барьсан ойлголт өгөхөөр хуурамч мэдээлэл нийтлэхгүй байхыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хүсч байна.
Олимпийн их гэр бүлийн гишүүд бид МҮОХ-ны Ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэнтэй олон жил хамтран ажиллаж байгаагийнхаа хувьд түүнийг хууль бус үйл ажиллагаанд хэзээ ч оролцохгүй гэдэгт нь итгэлтэй байна.
МОНГОЛЫН ТЭШҮҮРИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ДУГУЙТ ТЭШҮҮРИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ТРИАТЛОНЫ ХОЛБОО
МОНГОЛЫН АГААРЫН СПОРТЫН ХОЛБОО
МОНГОЛЫН АВТОМАШИН МОТОЦИКЛЫН СПОРТЫН ХОЛБОО
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ХОЛБОО
МОНГОЛЫН БУУДЛАГА СПОРТЫН ХОЛБОО
МОНГОЛЫН БЕЙСБОЛЫН ХОЛБОО
МОНГОЛЫН ОЛС ТАТАЛТЫН ХОЛБОО
МОНГОЛЫН ТЭКВОНДОГИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ХҮНДИЙГ ӨРГӨЛТИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН СОФТ ТЕННИСНИЙ ХОЛБОО
МОНГОЛЫН УУЛЧДЫН ХОЛБОО
МОНГОЛЫН БАЙТ ХАРВААНЫ ХОЛБОО
МОНГОЛЫН БҮЖГИЙН СПОРТЫН ХОЛБОО
МОНГОЛЫН КУРАШИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН БЕНДИГИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН РЕГБИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН САМБО БӨХИЙН ХОЛБОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ