Улаанбаатарт 2-4 хэм хүйтэн байна
Нутгийн хойд хэсгээр үүлшиж бага зэргийн цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 16-18 метр, говийн бүс нутгаар секундэд зарим үед түр зуур секундэд 24 метр ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор,
Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 12-17 градус, Эгь-Үүр, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 2-4 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ