Нөгөөдрөөс ярианы төлбөрийг секундээр тооцно
Үүрэн холбооны оператор компаниуд болох “Скайтел”, “Мобиком”, “Юнител”, “Жи-Мобайл”-ынхан нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцох багцыг хэрэглэгчиддээ санал болгохоор текникийн шийдэл болон бусад бэлтгэл ажлыг бүрэн хангажээ.
Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар үүрэн холбооны оператор компаниудтай нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцох ажлыг энэ оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тохиролцсоны дагуу нөгөөдрөөс мөрдөх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ