
Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран маргааш 17.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д Гадаадын хуульчийн эрх зүйн байдлын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Хууль зүйн яам Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс Монгол Улсад хууль зүйн үйлчилгээ эрхэлж буй гадаад орнуудад хуульчийн мэргэжлийн эрхээ авсан хуульчид болон гадаадын хуулийн фирмүүдийг олон улсын нийтлэг жишигт нийцсэн тодорхой зохицуулалтад оруулахаар судалгаа боловсруулалт хийгдэж байгаа аж. Энэ удаагийн хэлэлцүүлгээр дотоод гадаадын сонирхогч бүх талуудын дуу хоолойг сонсох, зохицуулалтын тодорхой хувилбарууд дээр санал бодлоо хуваалцах, хэлэлцэх зорилготой юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ