Ноён хутагт Данзанравжаагийн хойд дүр Энэтхэгийг зорилоо

img

Говийн ноён хутагт Данзанравжаагийн есдүгээр дүр саяхан тодорсон билээ. Хутагтын хойд дүрээр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат Отгоннамжилын Угтахбаяр гэдэг 20 гаруй насны  залууг  тодруулсан нь үе үеийн ноён хутагтаа дээдэлдэг говийн зон олны сэтгэлийг баярлуулжээ. Өлзийтийн Равжаа л гэхэд тавдугаар ноён хутагтаар тодорч, Данзанравжаа нэрээр алдаршсан түүхтэй. Дорноговь  аймгийн Хөвсгөл суманд төрсөн  бол түүний хойд дүр мөн, Хөвсгөл сумаас төрсөн нь санаандгүй хэрэг биш гэсэн яриа өдгөө нутгийнхныг ид шуугиулж байна. Мөн 300 гаруй хүнээс Далай лам тодруулсан юм чинь магадтай үнэн хэмээн хөөрцөглөх нэгэн ч тааралдана. О.Угтахбаяр таван настайдаа Хамарын хийдэд шавилан сууж байгаад Энэтхэг улсад очиж бурханы номонд суралцсан нэгэн ажээ. Өчигдөр Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Равжаа хутагтын тахилч З.Алтангэрэл болон сүсэгтэн олноо төлөөлсөн 30 гаруй хүн Энэтхэгт очиж, XIV Далай ламтай уулзахаар морджээ.

Дашрамд Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн тухай товчхон өгүүлье. XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг үндэслэгч, жүжгийн зохиолч, Буддын шашны нууц тарнийн их мастер, говийн тавдугаар Догшин ноён хутагт Данзанравжаа 1803 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг/ Шувуун шанд хэмээх газар ядуу ард Дулдуйтын гэрт мэндэлжээ. Монголдоо төдийгүй хүн төрөлхтний соёлын өвийг түүчээлэгч Данзанравжаагийн бүтээл туурвил, ертөнцийг үзэх үзэл, дотоод сэтгэлийн гүн дэх эрчим хүчийг уудлан уншихад уул хүнээс ихээхэн хөдөлмөр, ухаан шаардах тухай эрдэмтэд хэлэлцэнэ. Түүний бүтээл туурвилыг эрдэмтэн мэргэд судлан тогтоохдоо Монголын түүхэнд анхны музейг үндэслэгч, сурган хүмүүжүүлэгч, бурханы шашныг шинэчлэгч, эмэгтэй хүнийг дээдлэх үзэлтэн, нийгэм, шашин төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, найруулагч, зураач, эм баригч, ая зохиогч, соён гэгээрүүлэгч төдийгүй нэгэн биед багтаж ядам асгарсан их авьяас билэг, нэгэн хүн дааж ядсан өндөр их нэр хүндийн эзэн байсныг тод томруун гаргасан билээ.

Хутагтын зохиол бүтээлийн талаар Монголын нэрт эрдэмтэн, зохиолч Ш.Гаадамба агсан өгүүлэхдээ, миний эрдэм шинжилгээний ажлын удирдагч Г.И.Михайлов багш тавиад оны шувтаргаар надад нэг удаа “XIX зуун манай Орос оронд аугаа их яруу найрагч А.С.Пушкиныг төрүүлсэн бол танай Монгол оронд мөн түүний адил  их найрагч Д.Равжааг төрүүлж өгчээ” хэмээн хэлж байсан гэжээ. Их эрдэмтэн, зохиолч цааш нь хэрэв Италийн шинээр мандах хөгжлийн үеийн аугаа их яруу найрагч Алигери Дантегийн гайхамшигт “Там” найраглалд эртний Грек, Ромын домог үлгэрийн сэтгэлгээний уламжлал тэнгэрийн сургаал ба шинжлэх ухаан, соён гийгүүллийн үзэл санаа ус, сүү хоёрын адил ялгаж салгахын аргагүй хосолсон байдаг бол XIX зууны Монголын их найрагч Лувсанданзан Равжаагийн уран бүтээлд бас бурханы шашны сургаал номлол, хүний үнэн амьдрал, аж байдлыг бодитоор шүүмжлэн үзүүлсэн ер бусын сэтгэлэг дүр зураглал хоёр мөн ялган зааглахуйяа бэрх нэгэн цул хайлш болж нэгдсэн байдаг нь гайхамшигтай хэмээн дүгнэн хэлсэн байдаг.

Д.Равжаа хутагт хүн төрөлхтний гүн ухааны сэтгэлгээний орон зайд өөрийн эрдэм ухаан, бүтээл туурвил, авьяас билгийнхээ хүчээр довтолгон, олон талын гайхамшигт билэг авьяас, төгс гэгээрлийн утга учрыг мэдрүүлж, мөнхөд гэрэлтэх од лугаа улам тод гялалзаж, эдүгээ жаран жарныг элээсээр байна. Тиймээс ч түүний бүтээл туурвилыг ЮНЕСКО дансаллаа.

Равжаа хутагт иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг, 120 гаруй дууны ая дан, 50 орчим сүм хийдийг цогцлоон бүтээж, уран зураг, сийлбэр, жүжиг зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагтаа хөгжүүлсэн шашин, түүх, бичиг соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн соён гэгээрүүлэгч байсан төдийгүй эдэлж хэрэглэж байсан зүйлс, үнэт эдлэлүүд нь шашин соёлын томоохон өв болон хадгалагдаж байна. Түүний бага ахуйд ээж нь таалал болж, өнчрөл хагацлын зовлон үзсэн хэдий ч ой ухаан сайтай, хурц сэргэлэн нэгэн тул айлын найр наадамд шүлэг дууг шууд зохион айлдаж, олонд хүндлэгдэн улмаар Ноён хутагтын тавдугаар дүрд өргөмжлөгдөж, Лувсанданзанравжаа хэмээн нэрлэгдэх болсон юм.

Их хутагтын жанч халсны 150 жилийн ойг олон улсын хэмжээнд хүндэтгэн 2006 онд дэлхийн соёлын байгууллага ЮНЕСКО-гоос тэмдэглэн өнгөрүүлсэн бол  Хутагтын мэндэлсний 210 жилийн ойг энэ усан могой жилийн зуны дунд сарын сүүлчээр буюу долдугаар сарын 27-30-ны өдөр Дорноговь аймгийн төв Сайншандад тэмдэглэхээр болжээ. Ойг угтаж эрдэм шинжилгээний ажил, үзэсгэлэн зэрэг төрөл бүрийн ажил зохион байгуулах юм байна.

Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өөрөөн тодрож байж жэхэн хойд дүр болнуу гэхээс Хэн нэг хүнийг нэр заан өөр нэг хэсэг хүмүүс тодруулах нь тийм зөв зүүль биш
2019-07-28
000000:
Тодруулах нэг хэрэг Өөрөөн тодрох өөр хэрэг Зориуд тодруулах нь хуурамч зүүль Өөрөөн тодорч байж л үнэн болно
2019-07-28
иргэн:
Монголчудын уламжалт шүтлэг бол байгал эх уул ус газар нутгаг Мөнх хөх тэнгэрээ шүтэх Бөө мөргөлийн шүтлэг болхоос Шарын шашан биш Мөнх хөх тэнгэрээ шүтэж дээдлэж байхдааан Монголчууд хүчэрхэг байсан Дэлхийн талыг эзлэж явсан улс Хар санаатан улсын зориуд оруулсан Шарын шашаны үед Монгол төр мөхөж Монголчууд доройтон буурч сөнэж мөхөхийн эрмэгт очож явсан үүнийг мартлаа гэж үү Монголчуудаа
2019-07-28
Шашан бол хүнийг Амьдан гарлаас нь ангажруулаж оюун ухаант хүмүүн ертөнцийн амьдралыг ухамсарасан бодит хүн болгох гэсэн сургаал юм шүү дээГүн ухааны хувид нь судлах зүүль маш их би Тэнэг муухараар шутэг нь буруу энэ бол зальтай хүгд өгөөш болхоос цаашгүй
2019-07-23
Б Ц:
Хойд дүр тодруулдагаа болох хэрэгтэй энэ бол өнөө цагт буруу зүүль Тодордог бол өөрөө л олонд танигдаж тодрог
2019-07-23
Хойд дүр ба дахин төрөх нь сүнстэй бүхэнд байдаг зүүль тодруулах биш өөрөө тодорч байж л жэнхэн хойд дүр байж чадна Дашбалбар бол эс хүсэнч өөрөө тодорсон Данзанаривжаагийн хойд дүр мөн Хүчээр хойд дүр тодруулах нь буруу Хойд дүр гэж албан ёсоор зарлах нь мөн буруу Өнөө цагт энэ буруу үүлдэл Монгол төрийг Монголын тусгайр тотнолд аюуль учаруулаж мэднэ
2019-07-23
Hagi:
Tvwd chini tusdaa vndes yazguur uur hvmvvs hujaa chini uur
2018-08-30
хүн хүн:
дашбалбар бол хэцүү цаг үед эс хүссэн ч өөрөө тодорсон энэ их хүмүүний хойд
2014-12-20
хойд дүр:
данзанравжаагийн хойд дур бол үнэндээ дашбалбар байсан
2014-12-20
0000:
үхсэний хойд дүр шашний хамгийн буруу мунхар дүрийг тодруулдагүй жэнхэн хойд дүр бол өөрөөн тодордог юм дашбалбар шиг данзанаривжаагийн өөрөөн тодорсон хойд дүр бол дашбалбар байсан тэр хүн хүссэн ч хүсээгүй ч өөрөө тодорсон хүн байсан
2014-11-21
Хойд дүр ба дахин төрөх нь сүнстэй бүхэнд байдаг зүүль тодруулах биш өөрөө тодорч байж л жэнхэн хойд дүр байж чадна Дашбалбар бол эс хүсэнч өөрөө тодорсон Данзанаривжаагийн хойд дүр мөн Хүчээр хойд дүр тодруулах нь буруу Хойд дүр гэж албан ёсоор зарлах нь мөн буруу Өнөө цагт энэ буруу үүлдэл Монгол төрийг Монголын тусгайр тотнолд аюуль учаруулаж мэднэ
batnasan:
yg yzguuuriiin shashin bol monhtenger shvtleg... ezen chingis tergvvtei bidnii ih haad veiin ved shvtseer irsen ium. ravjaa hutagt buddiin shashiniig ilvv mongol dvr torhtei bolgoson
2014-02-05
aaaaaaa:
ta buhend amjil
2013-03-13
jsdskjf:
eeee uhsen
2013-03-12
otgon:
tiimee saixan medee baina. noyn hutagtdaa morgoy
2013-03-12
наран:
худлаа монголын шүтээн яахаараа төвд тодруулж шарын шашинтай бдаг юм төвд гэдэг чинь хятадийн нэг үндэстэн гэсэн үг шүү дээ
2013-03-11
Hagi:
Tvwd chini tusdaa vndes yazguur uur hvmvvs hujaa chini uur
жаа:
Монголчууд бурхны шашнаа шүтэж явархдаа улс шиг улс байсан. Багдадыг эзлэсэн хүлэгү хан маш тууштай бүддист хүн бсан гэж армяны түүхэнд байдаг. харин шашнаа устгаад орсын колоон 70 жил явав. өсгөсөн хамаг малаа орослуу ачуулдаг блаа. гэтэл нийслэл хотод нь маханд дайн болдог байв. 30аад оны хидлагаар хамаг эмч домч маарамыг хидаж тогтсон эрүүл мэндийн салбарыг устгасан тул 1950аад онд өнгөний өвчин эмгэнэлт байдлын хэмжээнд хүрсэн юм.
2013-02-28
mongol:
Gui ter toriin ajiltan Zasag darga tend u hiij yavnaa
2013-02-27
Danzanravjaa hutagt bagsh mini Mongolchuud bid nariig iveej hairlaarai.
2013-02-27
зочин:
Хүний юмыг хуулсан чи, тэгээд өөрийнхөө зохиосон хэдэн өгүүлбэрийнхээ утгыг мэдэхгүй байж худал бичсэн муу гахай, ахиад бичвэл чамтай би тэмцэхдээ л тэмцэнэ,
2013-02-27
эрдэнэбулган:
чи муу новш яагаад бусдын бичсэн нийтлэлийг хуулж тавиад байгаан, арчаагүй хог вэ чи, энийгээ бичээд чи хэдэн төгрөг авдгийн, баяжталаа мөнгө авдаг уу чи, тэрний оронд монцамэ гээд эх сурвалжийг нь, зохиогчтой нь тавьчихвал чамайг зүхэхгүй,бичиж чадахгүй бол үнэнээ хэлээд хуул л даа. ичихчгүй нэрээ өөрчлөөд тавьчихсан байгаам даа, хэн гэдгийг чинь би мэдийшдээ, өөдгүй гахай
2013-02-27
ард иргэдМАШ ЗӨВ ТӨСӨЛ Б.А ОРОН НУТАГТ АРД ИРГЭД ӨӨРСДӨӨ:
ТЭНЭГ МАЛ ЗАЛ ГЭЖ НЭГНЭЭ ТЭГЭЭД ЯАХАВ ДЭЭ МОНГОЛЫН ДЭЭД ЯЗГУУР ШАШИН БОЛ БӨӨ МӨРГӨЛ ШҮҮ ДЭЭ ТИЙМЭЭС ЯЗГУУР УГСАА ШАШНАА ШҮТЭЖ МӨНХ ХӨХ ТЭНРЭТЭЭ ЗАЛБИРЧ ЯВБАЛ БАРАВ
2013-02-27
jsdskjf:
eeee uhsen
ene hoid bogd hutagt hubilgaadiin hoid dur ederee odoo bolimoor yum, arai oor yumnii hoinoos l hootsooldmoor yum. sum hiid ni hun orood saihan oortoigoo uriad shashni gun ahaan sonsood setgel sanaa ni amaraad gardag tiim neg aytaihan dur torhtoi bolmoor yum, lam nar ni ch gesen tarni nertei ertenii tobd shuleg tulisiig tobd hel deer unshij dur uzuulj baisanaas burhanii shashnii mon chanar pilsop iig saihan mongol hel deeree unshij yrij ogch tuhain hunii oyuniig giilmeer baih yum. habtgairsan merge tolgo shahinii munharluud, ulam l dordood baih yum, odoo hun usee ch duriin uyed abhuulj bolohgui bolson, barag hed deh odor tiim hool idej bolohgui, ter garigt sex hiij bolohgui gej zaadag shahuu bolson yum bn. ingeed hebshchihbel huuhed saluus chin shashinii gun munharald abdsan baidald orood ybaandaa manjiin darlaliin uyiinh shig sashinii huleesend orchih bii de
2013-02-27
Зөв бич л дээ. Отгон-Амжилтын Угтахбаяр шүү дээ.
2013-02-27
yu ni sonin gej hen negnii geriin buir haa negtee baih ni oilgomjtoi shuu de
2013-02-27
Chingis haan lav shariin shashintai shashingui delhiig chin zahiraal bj bsan dag. harin ch ene muu shashnii ued mongol mohsiin bishu. erguu malnuda
2013-02-27
Hutagt todruulah bol tsever itgeliin asuudal bhda. Engiin hunees iluu chadaltai hun torchino gej baihgui. Buh bie setgelee busdiin sain saihan hogjil tsetsegleliin toloo zoriulsan mash ih medlegtei meriimjtei ulger jishee huniig l hutagt gedeg bh. Mani hed shig zlahuu hoirgo arhichin yumnud bol tegeel yun hutagt mutagt kk
2013-02-27
жагаа:
монгол 70 жил буруу замаар будаа тээгээд одооноос л зөв замдаа орж эхлэж бна даа. эдгээр шинэ тодорсон хутагтууд улмаар монголын төр шашин жинхэнэ ёсоороо хөгжихөд нэн тус болно. гэхдээ хутагтын тоог 70-80 хэтрүүлэх хэрэггүй болов уу.
2013-02-27
Үл итгэгч:
Яг хойд дүр гэдгийг нь яаж тодруулаад яаж мэдээд байгаан худлаа шоу шаагаад байлгүй яг үнэнийг нь ард түмэндээ хэлээч
2013-02-27
Б Ц:
Хойд дүр тодруулдагаа болох хэрэгтэй энэ бол өнөө цагт буруу зүүль Тодордог бол өөрөө л олонд танигдаж тодрог
жагаа:
монгол 70 жил буруу замаар будаа тээгээд одооноос л зөв замдаа орж эхлэж бна даа. эдгээр шинэ тодорсон хутагтууд улмаар монголын төр шашин жинхэнэ ёсоороо хөгжихөд нэн тус болно. гэхдээ хутагтын тоог 70-80 хэтрүүлэх хэрэггүй болов уу.
чи лав улаан христэч болтой кк монгол хүн ингэж бичихгүй ядаж шүтдэггүй юмаа гэхэд өвөг дээдсийн шүтээн гэж бодож болохгүй нь уу тэнэгээ
2013-02-27
ЁСТОЙ МОНГОЛОО АЛДАСАН МАЛ БАЙНА ДАА ЧИ
2013-02-27
Zochin:
Noyon Hutagtiig shariin shashnii hun gej baigaa bol um meddeggui hunii l ug baina daa. er n shashnii zan uil hiij baigaa hun huniig mongo og gej shaarddaggui l dee. Hun l ooriinkhoo buyant setgeliin hemjeegeer orgol orgodog bolohoos biznes hiij baigaa zuil baihgui. Mon gants neg huvragiin zui zohisgui yavdlaar budgiig tiim yavdaltai meteer bodoh n enduu tashaa oilgolt um. Amidraliin bodit uneniig oguuldeg tul Buddiin nom hudal zuil bish ee. Yamar ch suseg bishrel uund hamaagui. Torson bol uhdeg n unen. ovdson bol zovdog n unen. uuniig hervee hudlaa gej helvel ter humuus oorsdoo teneg um.
2013-02-27
alana shuu
2013-02-27
ravjaa:
ta nariig chotgor avag xeruulch naraa ta nart yamar xamaa bnaa
2013-02-27
Зочин:
Яг ямар бурангуй юм? Соц нийгэмд л наад үг чинь хэлэгддэг байлаадаа. Одоо бол цаг өөр болсон шүү дээ
2013-02-27
goyo duu sons:
https://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU
2013-02-27
зочин:
Шар дээлтэй хувалзнууд ард олныг мунхруулахаа болих болоогүй юу ? Хойд дүр энэ тэнэглэлээ зогсоовол таарна. Там та нарт л хамгийн ойрхон байнаа байх шүү !!! Буяны ажил гэх нэрлээд бузар бизнес хийж хүний зовлонгоор мөнгө угуугч нараа !!!
2013-02-27
Chingis haan lav shariin shashintai shashingui delhiig chin zahiraal bj bsan dag. harin ch ene muu shashnii ued mongol mohsiin bishu. erguu malnuda
ЁСТОЙ МОНГОЛОО АЛДАСАН МАЛ БАЙНА ДАА ЧИ
alana shuu
ДОРОЖ:
ДАНЗАНАРАВЖААГИЙН ХОЙД ДҮР БОЛ МОНГОЛД ТОДОРСОН ШҮҮ ЭНЭ ХҮН БОЛ О ДАШБАЛБАР БАЙСАН ОДОО ДАХИН ТОДОРОЧ БАЙГАА ЮМ БАЙНА
2013-02-27
Өөрөөн тодрож байж жэхэн хойд дүр болнуу гэхээс Хэн нэг хүнийг нэр заан өөр нэг хэсэг хүмүүс тодруулах нь тийм зөв зүүль биш
000000:
Тодруулах нэг хэрэг Өөрөөн тодрох өөр хэрэг Зориуд тодруулах нь хуурамч зүүль Өөрөөн тодорч байж л үнэн болно
Hamgin sonirholtoi ni Dornogovi aimgin Huvsgul sumin nutagt baidag Tavan Har Ovoo nertei ,1.3 km diametrtei Solirin togooni zuun urd amsar deer Danzanravjaagin tursun gerin buuri baidag yum daa ene togoo ni odoogoos 10 say jiliin umnu uussen togoo yum.
2013-02-27
yu ni sonin gej hen negnii geriin buir haa negtee baih ni oilgomjtoi shuu de
Vnen hvn bol odoo yay gehev ymar neg zorilgotoi baagii garch irsen bj ch bolno shvv de.
2013-02-27
ooo:
kkk yaanadaa yaana ene teneglelee zogsooj hunii tarhi ugaahaa bolimooriin. shariin shashin yamar burangui shashin gedgiig erh bish mederch baimaar l yum...