Тэр үргэлж эхний эгнээнд явсан...

img

Бараг зургаан жилийн өмнө тэр “Би энэ ажилдаа үнэхээр дуртай. Хэзээ ч түүртэж, төвөгшөөж, ядарч, халгаж үзээгүй. Гэхдээ миний ажил хүссэнээ хийх эрх чөлөө хангагдсан үед л хамгийн сайхан байдаг...” хэмээн ярьж байсан юм. Үнэхээр ч тэр хэзээ ч сэтгүүлчийн ажлаас халгаагүй. Сэтгүүлзүйн талбарыг фронттой зүйрлэвэл тэр хэзээ ч хоёрдугаар эгнээнээс урагш зүтгээгүй. Тэр дандаа өмнө нь явжээ. Тэгж явахдаа нийгмийн өнгийг харлуулж байгаа асуудлуудыг зоригтойгоор уудлан гаргаж ирж, нийтийн эрх ашгийн төлөө тод дуугарч, өмгөөлж чаддаг байсан. Тэр бусаддаа үлгэрлэж чаддаг байсан. Тэр хэдийгээр нас залуу ч их олон хүнийг Монголын сэтгүүлзүйд нутагшуулж, зааж, сургасан хүн. Тиймээс ч үзэг нэгт андууд нь дэндүү эрт цаг бусаар энэ хорвоог орхисон түүний араас зүрхнийхээ угаас гашуудаж байна. Эмгэнэн харуусч байна. Явсных нь араас зориуд магтаж байна гэж хэн ч хэлэхгүй биз ээ. Тэрбээр сэтгүүлчийн хувиар аливаа асуудлын араас мөшгин орохдоо, лавшруулан төнхөхдөө муйхар зоригийг урдаа барьдаггүй байсан. Харин маш зөв дүн шинжилгээ хийж чаддаг байсан. Ер нь сэтгүүлч хүн нэр тэргүүнд ялгарах өнцгийн төлөө бус зөв хараатай, ухаалаг зоригтой, хүрэх үр дүнтэй байхын төлөө ажиллаж чадвал, нөгөөх ялгарах өнцөг нь хэдийнээ түүнийх болсон байдгийг харуулж чадсан хүн бол С.Наранбаатар юм. Монголын сэтгүүлзүйд томоос том орон зайгаа үлдээгээд одсон “NBS" телевизийн захирал, сэтгүүлч С.Наранбаатарын гэр бүл, найз нөхөд, ойр дотны бүхий л хүмүүст Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн нийт гишүүн сайтууд гүн эмгэнэл илэрхийлж байна. Түүнтэй хамт Монголын сэтгүүлзүйд нэгэн цаг үед, хамтдаа, мөр зэрэгцэн ажиллаж байснаараа бид бүхэн үеийн үед бахархан дурссаар байх болно.

 Мэдээллийн Сайтуудын Ассоциаци

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Humuust:
Humuusee huniig uhsen hoino burhan baisan meteer bichij yarih yumaa tiim baisiin bol amiddaa biy biynee hairla, odoo myanga saihan ugeer hleed bosch irehgui bolohoor yaltai ch bilee olon saihan zaluu humuus maani teneg doroi uhamsargui amitdiin gart amia aldaj, mashin teregnii osold ni urtuj tsuuhun heden mongolchuud biynee alaad duusah gej bn hun bur uhamsartai amidarch gantshan oldoh amidralaa yurtuntsiinh ni jamaar duusgaasai bilee ayul bidnii hajuud bn uhel bas adilhan haramsaltai Um mani badmi hum.
2013-02-27
haltar togrognoos bolj hun aldgiimuu? gui l bhgui yu oor yum bii bh!tgd ter aldar nertei hun uchraas alahaas aih l bsn daa!
2013-02-27
er n ter huniig tiim ch amarhan honoohgui l bsn daa ter 1rt toriin alban haagch 2rt ter olond tanil hun bsn!
2013-02-27
er n hun ard n yduu bgaagaas udahgui ene olon baychuud ch gesen iimerhuu l yum boloh bh daa hoorhii doo ih l gaigui hun bsn daa eruul setgelgeetei l bsn daa olon muu munhag urvagch novshnuud uhehed yadag bn daa orond n!
2013-02-27
ene hergiin ard hen bgan gol asuudal yarm shaltgaanar hairan saihan zaluugiin amiig hunuuh bolow ene hereg zorig agsanii hereg shig bitii l zamhraar alga bolosoi huurhii zaluu tengeriin orondoo amglan noirsdoo unheer haramsaj bna]
2013-02-27
zochin:
neg muu haltar tugrugnuus bolj hunii ami nasiig horooson gehed itgemeergui munhag yavdal boljee.hairan saihan mongol zaluu.heleh ug ch alga.halamtsuu baigaagiin dalimduulj taxinii jolooch iluu mungu nehsen medeej shudraga zaluu uuniig eserguutsneer asuudal uusch teneguudiin gart amia aldah shaltgaan boljee.
2013-02-27
haltar togrognoos bolj hun aldgiimuu? gui l bhgui yu oor yum bii bh!tgd ter aldar nertei hun uchraas alahaas aih l bsn daa!
burhani orondoo taiwan ochood sain hun bolooroi um maani badmi hum
2013-02-27
ТБ:
Хүний гайгуй нь түрүүлээд явчих юм даа. Би сонины тойм нэвтрүүлгийг нь үздэг юмсан
2013-02-27
Зочин:
Ум мааны бад мэ хум Хойд төрөлдөө сайн айлд сайхан хүү болж төрөх болтугай. Давгүй залуу байсансан.
2013-02-27