Майкл Жексоны охин дүү тэрбумтантай нууцаар гэрлэжээ

img

Майкл Жексоны дүү, америкийн нэрт дуучин Жанет нууцаар нөхөрт гарсан байна.  Түүний нөхөр нь Катарын тэрбумтан Виссам Аль-Мана болжээ.  Хуримын ёслол маш даруухан, сайхан болсон байна. Жанет Жексон, Виссам Аль-Мана хоёр бүр хоёр сарын өмнө гэрлэсэн ч, энэ баярт мэдээ одоо л олон нийтийн сонорт хүрч байгаа нь сонин юм. Учир нь хуримын ёслол нууц болж, тэд эхнэр, нөхөр болсноо дөнгөж саяхан мэдэгджээ. Жанет Жексон, Висам Аль-Мана хоёр уулзаж учирах болсноор хоёр жил болсон байна. Катарын тэрбумтан сүй тавихдаа Жанетад маш үнэтэй бөгж өгчээ. Нэрт дуучин маань хаячихна гэж айсандаа болоод, бөгжөө зүүгээгүй байна. Энэ нь Жанетын хувьд гурав дахь гэрлэлт юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

iiii:
janet bol 55 tai zonog abgaishdee
2013-04-09
ene garchig MJ-iin ohin ni uuruusuu duu terbumtantai gerlesen gej oilgogdoj bna
2013-02-28