Дорнын говийнхон хурдан хүлгүүдээ уралдууллаа

img

Дорноговь аймагт жил бүрийн сар шинийн найманд шандаст хүлгээ уралдуулж монгол эрийн хийморио сэргээдэг уламжлал тогтоод нэлээдгүй  хэдэн жил боллоо. Дорноговь аймгийн “Хутагтын хүлэгч” морин спорт уяачдын холбооноосч ийм уралдааныг гуравдахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн уралдаанд Улаанбаатар хот, зургаан аймгийн уяачид хурдан хүлгээ сойн оролцсон бөгөөд Тод манлай уяач Ц.Хэнмэдэх, шинэхэн манлай Ц.Цэнд-Аюуш нарын улсын цолтнууд хүрэлцэн ирэв. Хаврын улирал хэдийнээ эхлээд байгаа ч хүйтний эрч сулраагүй хацар хайрам хүйтэнд унаач хүүхдүүдийн тэсвэр хатуужил, хурдан хүлгийн шансдыг жинхэнэ сорив. Хурдан азарганы гарааны зурхайгаас нийт 137 азарга мордсоноос Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уугуул Ц.Бямбасүрэнгийн Зээрд азарга хурдан буян гэдгээ дахин нотолж түрүүллээ. Зээрд азарга Ардын хувьсгалын 91 жилийн ойн төрийн их баяр наадамд аман хүзүүнд хурдалсан. Аман хүзүүнд  Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, аймгийн алдарт уяач  Х.Амарбаясгалангийн ногоон, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уяач, аймгийн Алдарт уяач Жаргалсайханы хул алаг /Хул алаг азарга Өмнөговийн бүсийн наадам болон 2012 онд "Их мандал-2012" говийн бүсийн уралдаанд тус тус түрүүлсэн/ гуравт,  Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул М.Гантөмөрийн зээрд /Зээрд азарга хязааландаа 2011 онд Дорноговь аймгийн 80 жилийн ой, зүүн бүсийн даншиг наадамд 11-ээр давхиж, 2012 онд  соёолондоо аймгийнхаа баяр наадамд  айргийн гуравт хурдлан, Дорноговь аймгийн "Тайжийн хурд" зүүн бүсийн наадамд түрүүлсэн/ дөрөвт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уяач, аймгийн Алдарт уяач Х.Баатархүүгийн хээр айргийн тавд хурдаллаа. Нийт 213 их нас уралдсанаас Дорноговь аймгийн Мандах сумын уугуул Г.Нямдаваагийн загал түрүүлж, аман хүзүүнд Дорноговь аймгийн Мандах сумын уугуул Б.Алтанбаярын бор, гуравт  Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Амарбаясгалангийн хээр будан, дөрөвт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Х.Батбаярын ногоон, айргийн тавд, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Х.Түмэнбаярын Далай хээр хурдалжээ. Гарааны зурхайгаас 157 соёолон эргэхэд Дорноговь аймгийн Алтанширээ сумын уяач Ш.Хүрэлбаатарын саарал түрүүлж, Хэнтий аймгийн Баянмөнх сумын уяач Т.Ганболдын хээр алаг аман хүзүүнд, Өмнөговь аймгийн Номгон сумын уяач Т.Золжаргалын цэгээн халзан гуравт,  Дорноговь аймгийн Сайншанд сумын уяач Л.Очирын хүрэн зээрд дөрөвт, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уяач Ж.Хоролсүрэнгийн хул айргийн тавд тус бүр хурдалсан байна. “Хутагтын хурд-2013” уралдаанд түрүүлсэн хүлгийг нэг сая төгрөгөөр, аман хүзүүний морьдыг 800,000, айрагдсан хүлгүүдийг тус бүр 500 мянган төгрөгөөр мялаажээ. Уралдааныг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, аймгийн Засаг дарга П.Ганхуяг, “Эрдэнэ ажнай” ХХК-ийн захирал н.Эрдэнэбаяр, сумын Алдарт уяач Ч.Далайбаатар нар ивээн тэтгэжээ. Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Эрднэс 5Толгой чинь улсын компани биз дээ. Захирал нь яархаараа морин уралдаан спонсорддог юм бэ? Покер тоглох мөнгө байдаггүй хүн байж. Үүнийг шалгах ёстой биш үү.
2013-02-27
baagii:
ene ubliin uraldaan gj hun turhtei adguusnuud huuhed amitan 2 tamlahaa zogsooldoo ta narii ter baysah bayrlah aahilah d chin ter byatsahan huuhed huurhii amitan 2 yamar gem hiisiinbee uyach nertei nobshnuudaa bugdiig chin haraal ideesee
2013-02-27
goyo duu sons:
https://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU
2013-02-27