
Балбын уулчин бүсгүй Чхурим нэг улирлын хугацаанд дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд хоёр удаа гарсан дэлхийн цорын ганц эмэгтэй хүний хувиар Гиннесийн номонд албан ёсоор бичигджээ. Эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд өчигдөр ингэж мэдээлсэн байна.
Тамирчин бүсгүй далайн түвшинээс дээр 8850 метр өндөр оргилд өнгөрсөн оны тавдугаар сарын 12 болон 19-нд гарчээ.
Катманду хотод болсон ёслол дээр Балбын Аялал жуулчлалын сайд Поста Бахадур Богати Гиннессийн номонд амжилтыг нь бүртгэсэн тухай сертификатыг Чхуримд гардуулсан байна. Уулчин бүсгүй цаашид дэлхийн бусад өндөр оргилд авирахаар төлөвлөж байгаагаа дурджээ.
Шинэ Зеландын Эдмунд Хилари, Балбын газарчин Дэнзэн Норгай хоёр 1953 онд Эверестэд анх удаа гарсан юм. Түүнээс хойш энэ оргилд 3500 орчим уулчин гараад байна. Японы Зюнко Табэй 1979 онд Эверестэд гарсан анхны эмэгтэй болсон юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ