
Орон нутгийн цагаар 21 цаг 15 минутад Берлиний Рейхстагт түймэр гарсан тухай мэдээ 1933 оны хоёрдугаар сарын 27-нд дэлхийд таржээ.
Ийнхүү галдан шатаасан буруутан нь коммунистууд хэмээн зарласнаар нацистууд сөрөг хүчнийг нухчин дарж, Германд өөрийн засаглалыг бэхжүүлэхийн тулд энэ хэрэг явдлыг ашигласан юм.
Улмаар орон даяар нийтийг хамарсан гэсгээн цээрлүүлэлт явуулж, иргэний эрх чөлөөг хязгаарлаж, хэвлэлд хяналт цагдалт тогтоожээ.
Түймэр нь сонгуулийн кампанит ажлыг амжилттай дуусгаж, коммунистуудын авсан саналыг өөрт ашигтайгаар хүчингүй болгож, Гитлерт хэмжээлшгүй эрхийг дөрвөн жилийн хугацаагаар өгсөн хууль батлах боломж олгосон байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ