
Италийн шигшээ багийн болон “Милан” – ы довтлогч асан Ф.Инзаги “Россонери” – чуудын залуучуудын багийг шинэ улирлаас эхлэн удирдахаар боллоо. Залуучуудын багийн одоогийн дасгалжуулагч Альдо Дольчетти албан тушаал ахин Массимилиано Аллегригийн штабт ажиллахаар болсон тул Супер Пиппод ийнхүү итгэл хүлээлгэлээ.
Ф.Инзаги “Милан” - ы төлөө 2001 – 2012 оны хооронд хүчин зүтгэж байсан бөгөөд 300 тоглолтонд оролцож 126 гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж байжээ. Мөн тэрбээр “Аваргуудын Лиг” – ийн бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтанд 70 гоолтойгоор домогт Раулийн ард бичигддэг билээ. Одоо тоглож буй тоглогчдоос ганцхан Л.Месси 57 гоолтойгоор 8 – р байранд жагсаж байна.
Б.Оргил
СЭТГЭГДЭЛ БИЧИХ