Хөлбөмбөг: Реал “Камп Ноу”–д ялалт байгууллаа

img

Испанийн “Эзэн хааны цом” – ын төлөө тэмцээний хагас шигшээд хоорондоо таарсан Реал Мадрид – Барсагийн хариу тоглолт “Камп Ноу” – д болж зочид 3:1 – ээр хожиж, тоглолтын  нийлбэр дүнгээр 4:2 – оор  финалд шалгарлаа. Тоглолтын эхний гоолыг 13’ – нд К.Рональдо 11 м – ийн торгуулийн цохилтоос орууллаа. Түүнийг  Пике дэгээдэн унагаж, шүүгч торгуулийн цохилт хийх эрхийг өглөө.  II үе эхлээд Ди Мариа “Барса” – гийн ахлагч Пуйолийг унатал нь хууран хаалга руу цохисныг Пинто хаасан ч ойгоод ирсэн бөмбөгийг К.Рональдо нэмэн 2 дахь гоолоо орууллаа. Тэрбээр Барсатай хийсэн сүүлийн 8 тоглолтонд 9 дэхь гоолоо ийнхүү оруулсан байна. Эхний тоглолтын баатар ,залуу тоглогч Варан  68’ – нд мөн л мөргөж гоол оруулан тооны харьцааг 3:0 болгон холдууллаа. Варан Барса - тай хийсэн 2 тоглолтонд дараалж 2 гоол оруулсан  бөгөөд 2 ланг мөргөж оруулсан хамгийн залуу тоглогч болон түүхэнд нэрээ мөнхөллөө . Цаг дуусахаас өмнөхөн буюу 89’ – нд Х.Альба Иньестагийн дамжуулалтаар гоолдож багийнхаа нэр төрийн гоолыг оруулсан байна. "Барселона" - "Реал" - 1:3 (0:1) Гоол: К.Рональдо, 13 – тор. цох (0:1). К.Рональдо, 57 (0:2). Варан, 68 (0:3). Хорди Альба, 89 (1:3). "Барселона": Пинто, Дани Алвес, Пике, Пуйоль, Хорди Альба, Шави (Тиаго, 73), Серхио Бускетс, Фабрегас (Вилья, 59), Педро (Тельо, 71), Месси, Иньеста. "Реал" (Мадрид): Диего Лопес, Арбелоа, Варан, Серхио Рамос, Фабио Коэнтрао, Хедира, Шави Алонсо (Эссьен, 84), Ди Мария, Озиль (Пепе, 78), К.Рональдо, Игуаин (Хосе Кальехон, 71). Шар хуудас : Пике, 13. Арбелоа, 38. Пуйоль, 41. Эхний тоглолт  - 1:1. “Эзэн хааны цом” – ын төлөө тэмцээний финалын тоглолт V сарын 18 – нд болох бөгөөд "Атлетико" Мадрид - "Севилья" багуудын хожсон нь  “Реал” Мадридтай тоглоно. Б.Төр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gantuya:
Ronaldo ymagt l iim bh yumdaa. Chamaigaa zodog tailbal hol bombogiig martnaaa
2013-03-01
Ronaldo:
tedniig hojih uneheer amarhan boljee gool hiih bol bur ch amarhan bid tsaashdaa hed daraalan hojih tuhail hicheej bna daa
2013-02-28
bagz:
hamgiin chyhal ni uefa mon la ligiin asuudal.ene bol yahav dee hayasan ni deer
2013-02-27
3 сарын 2нд 26-р тойргийн тоглолтоор мадридад дахин үзнэ дэ реал сайхан хожсон ч барса одоогоор урт удаан хугацааны өндөр хэмжээнд тоглосоор бага зэргийн сааралтанд орсон байгаа тэд реалаас гадна милантай бас хүндхэн тоглолт хийх ёстой гэлээё испанийн аварга болох байхаа дараа жил харин хэлж мэдэхгүй ихэнх тоглогчид нь ахимаг боллоо шү дэ реал ч 2-ны тоглолтоос гадна МЮтэй айлын талбайд хэцүү тулаан хийнэ ийм сайхан тоглолтуудыг манай хуулж шууд онцгой эрхээр үзүүлдэг унтаахай ТВүүд үзүүлэхгүй нь харамсалтай
2013-02-27
Pepe:
Messi: Би уг нь 4 гоол хийх л байсан. Даанч миний гар гэмтчихсэн.Та нар мэднэ биздээ миний яаж гоол хийдгийг
2013-02-27
barsa ispanii hariyat bolohguin tulu yalagd
2013-02-27
gg:
nokhoi boos
2013-02-27
alganii amtiig medruulsiin bizde
2013-02-27