Агаарын бөмбөлгөөр аялж явсан 19 жуулчин амь үрэгджээ

img

Египет улсад агаарын бөмбөлгөөр аялж байсан жуулчид осолдож дотор нь байсан хүмүүс бүгд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Бөмбөлөг Люксор хотын ойролцоо 300 метрийн өндөрт шатсан байна. Амь насаа алдсан 19 хүмүүсийн ес нь хятад, гурав нь англи, дөрөв нь япон мөн хоёр франц, нэг унгар хүн байсан гэж тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээ ирүүлжээ. Хохирогчдын зарим нь эмнэлэгт амьд ирсэн боловч шархаа даалгүй амьсгал хураасан байна. Амь насаа алдагсдын хоёр нь бөмлөгийн нисгэгчид байжээ. Хэргийн газарт ажилласан цогцос шинжээчдийн гаргасан дүгнэлтээр амиа алдсан хүмүүсийн хоёр нь галд шатаж түлэгдээгүй байсан бөгөөд тэдгээр хүмүүс гал гарч эхэлмэгц бөмбөлгөөс үсэрсэн байжээ. Хэргийн газрын ойролцоо байсан, ослыг өөрийн нүдээр харсан гэрчүүд “Эхлээд агаарт маш хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонсогдсон, дараагаар нь хүмүүс орилолдож биднийг харж байхад өндрөөс хоёр ч хүн унасан. Харин төд удалгүй бөмбөлөг шатаж улмаар эрчтэй доош унасан” гэв. Бөмбөлгөөс унасан хүмүүс ойролцоогоор долоон давхар байшинтай тэнцэхүйц өндрөөс унасан гэж албаны хүмүүс хэлж байна. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bayarlalaa:
жирийн хүн би автобусаар л ажилдаа явдаг, жолооч тамхи татаад хэлэхээр -таксиндаа суухгүй яасан юм гэж доромжилно, харин маргаашнаас би эрхээ эдлэх юм байна, баярлаж байна
2013-02-28
БАЯРЛАЛАА!:
ӨНӨӨДӨР 2013 ОНЫ 2-Р САРЫН 28-НЫ ӨДӨР БИ ИХ СОНИН ЮМ АНЗААРЛАА. . . . . . . . . . . . . . . . . . . МАРГААШНААС БУЮУ 3-Р САРЫН 1-НЭЭС ЭХЛЭН МӨРДӨХ ЁСТОЙ "ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ХУУЛЬ" ӨНӨӨДРӨӨС "ХЭРЭГЖЭЭД" ЭХЭЛЧИХЭЖ! ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . . . . . . . . ӨГЛӨӨ ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРГЭЖ ӨГӨӨД АЖИЛДАА ЯВАХ ЗАМД НАДТАЙ ТАМХИ ТАТСАН НЭГ Ч ХҮН, ТЭР БИТГИЙ ХЭЛ ТАМХИНЫ ХОГИЙН УТАА Ч ҮНЭРТСЭНГҮЙ МАШ САЙХАН БАЙЛАА ГЭЖ! . . . . . . . . . . . ӨЧИГДӨР ГЭХЭД Л ХАА САЙГҮЙ БАЙСАН ЮМ ШҮҮ ДЭЭ, ТЭР БОЛГОНД ӨМХИЙ САМХАЙ УТААГ АМ ХАМАРТАА ОРУУЛАХГҮЙ ГЭЖ АМЬСГАЛАА ТҮГЖИЖ ТҮРГЭН ЗАЙЛЖ ГАРДАГ БАЙВ ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСАГ, ШИНЭ УИХ, АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮЕД ЮМ ЮМ ХӨЛ ТОЛГОЙГОО ОЛООД САЙХАН БАЙНА АА! . . . . . . . . . . БҮХ САЛБАРТ ШИНЭЧЛЭЛ МЭДРЭГДЭЖ БАЙГАА ШҮҮ!
2013-02-28