Freezone хамтлагийн Г.Баттөмөр манай дуранд
Нэг хэсэг рок попынхны дунд мандан бадарч, уянгалаг олон дуугаараа залуусыг байлдан дагуулж явсан Free Zone хамтлаг өдгөө тарсан ч юм байхгүй, нийлсэн ч юмгүй сураг алдарсан. Хамгийн сүүлд 2009 онд рок попынхныхоо хүрээнд багахан хүлээн авалт маягийн тоглолт хийгээд өөр өөрсдийн амьдралыг хөөн одсон тус хамтлагийн нэг гишүүн Г.Баттөмөр манай гэрэл зурагчны дуранд буусан юм. Г.Баттөмөр өдгөө “Air Ticket” олон улсын нислэгийн билетийн кассын захирлаар ажилладаг гэнэ. Тэрбээр хувийн бизнесээ хэдийнэ эхлүүлээд амжсан бол Төрөө Их Британид сурч байгаад ирсэн, Бэкэ нь гурван ч хүүхдийн аав болж амьдралаа төвхнүүлжээ.







СЭТГЭГДЭЛ БИЧИХ